Гал түймрийн дуудлага тасрахгүй байна
2013-12-17

Энэ сарын 16-наас 17-ний хооронд Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн найм, зөрчлийн гурван дуудлага ирж харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын нэгдүгээр гудамжны 11 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:44 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна.

Мөн Налайх дүүргийн гуравдугаар хороо, Замчины 24 дүгээр гудамжны задгайд гэр шатаж  байна гэсэн дуудлагыг 23:59 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар  ангийн тасгийг  гаргахад 5 ханатай гэр шатаж байсныг унтраажээ.

Түүнчлэн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 25 дугаар байрны 2,3 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 00:41 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар  ангийн 2 дугаар тасгийг гаргаж  унтраасан байна.

Мөн  Хан Уул дүүргийн наймдугаар хороо, Сонсголонгийн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03:50 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 8х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин