Ч.Улаан: Би нэг төгрөгийг ч хэмнэхийг хичээдэг
2013-12-18

 

Сангийн сайдыг огцруулахыг дэмжсэнгүй

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сангийн сайд Ч.Улааныг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ.  Эдийн засаг хүндэрсэн, хөрөнгө оруулалт буурсан,  төлөвлөгөө тасарсан, валютын ханш өссөн зэрэг үндэслэлээр  УИХ дахь МАН-ын бүлгийн  нэр бүхий гишүүн түүнийг огцруулах өргөдлийг өргөн барьсан юм. Огцруулах үндэслэлийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт танилцуулсны дараагаар гишүүдийн асуулт үргэлжилсэн.

7

7 УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Төсвөөс гадуур их хэмжээний мөнгө эргэлдэхэд хүрч байна. Үүнийг цэгцлэх талаар Сангийн сайд юу бодож байна вэ?

6

Сангийн сайд Ч.Улаан:

-Валютын ханш буурч байгаа нь Засгийн газар Монголбанкнаас явуулсан бодлогын үр дүн гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Хөрөнгө оруулалтын болон улсын төсвийн санхүүжилтийг барих замаар ханшийг бууруулчихсан уу гэдэг үндэслэл тогтоогдоогүй.  Хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж олгож байна. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн үлдэгдэл 18 орчим тэрбум төгрөгийн 10 гаруй төсөл арга хэмжээ хүлээгдэж байгаа. Бусад  хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдсэн. Төсвөөс гадуур их хэмжээний хөрөнгө  явж байна гэсэн шүүмжлэл бий. Үнэ тогтворжуулахтай холбоотой санхүүжилт төсвийнх биш. Банк хоорондын санхүүжилт юм. Үүнийг төсвөөр дамжуулах үндэслэл байхгүй. Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрийн тодорхой зохицуулагдах харьцаанууд нь төсвөөрөө дамжиж байгаа. Төсвөөс гадуур зарцуулагдаж байгаа хөрөнгийг төсвийн зарлага талд оруулахаар болж байна. Өрийн удирдлагын тухай  хуулийн төсөл боловсруулж байгаа.  Засгийн газар дээр бэлтгэл хангагдсан. Ойрын үед УИХ-д өргөн барина. Энэ хуулиар асуудлыг цэгцлэхээр  ярьж байна.

6

УИХ-ын гишүүн Сү.Батболд:

-Энэ Засгийн газар өмнөх Засгийн газрыг бодвол мөнгөний боломжтой, эх үүсвэр талдаа бодитой тоон боломжийг хангаж чадсан. Гэтэл оны эцэст макро эдийн засгийн үзүүлэлт буурсан, шууд хөрөнгө оруулалт багассан, ханшны савлалттай байна. Энэ бүхэн Засгийн газрын бодлогын алдаа юу?

-Энэ Засгийн газар эдийн засгийн хувьд боломжтой байна гэж ярьж байгаа нь үнэн. Чингис бондыг УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу  босгож, хөгжлийн хөрөнгө оруулалтыг шийдсэн.  Үнэ тогтворжуулах хөтөлбөр Монгол банк арилжааны банкуудын хооронд явуулж байгаа санхүүгийн оновчтой механизм. Нөгөө талдаа бидэнд амаргүй ачаалал байна. Хүний хөгжил сангийн 1.1 их наяд төгрөгийн өр байна. Оюутолгойгоос авсан 250 сая ам.долларын зээлийг буцаан суутгах, Чалкотой байгуулсан гэрээгээр авч ашигласан 350 сая ам.долларын өрийг дарах учиртай. Монголбанкнаас авч ашигласан байсан 220 тэрбум төгрөгийн хугацаатай өрийг төлсөн. Ингээд бодохоор бий болсон хөрөнгө боломж, уламжилж авсан ачаа хоёрын хооронд зөрүү байгаа. Бид Чингис бондоор төсвийн алдагдал нөхөх арга хэмжээг огт санхүүжүүлээгүй, нийгмийн халамжинд тараагаагүй. Тийм учраас Чингис  бонд цаашдаа хөгжлийн суурь болж ашиглагдаж байна. Манай эдийн засагт амаргүй хүнд сорилт тулгарсан байгаа нь үнэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан. Энэ нь эдийн засагт ачаалал үүсгэж, ханшин дээр тогтворгүй байдал бий болсон. Энэ бүх асуудалд Эдийн засгийн яам, Сангийн яамтай хамтран шуурхай дүн шинжилгээ хийж, бололцоотой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Сангийн сайд төсвийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

6

АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэбат:

-Бүлгийн дарга С.Бямбацогтоос асууя. Огцруулах асуудал оруулж ирж байгаа нь сөрөг хүчин бүтээлч ажиллаж байгаагийн илрэл үү. Засгийн газар үр бүтээлтэй ажиллаж чадаагүй гэдгийг тайлбарлахгүй юу? 1.5 тэрбум ам.долларын бондыг босгоогүй байсан бол ямар эрсдэл ирэх байсан бэ гэдгийг тооцож үзсэн үү? М.Энхболд Засгийн газрын хоёр сайдыг огцруулаад шинэ сайд тавьчихвал сайжирна гэсэн. Яаж сайжрах вэ? Улс төрийн тоглолт хийгээд байна. Хаврын чуулганаар үргэлжлэх үү?

6

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Бүлгийн дарга болчихоод би сөрдөг биш бүтээлч бүлэг байхын төлөө ажиллана  гэж хэлсний эхлэл энэ. Бүтээлч байхын тулд салан задгай, хариуцлага тооцдоггүй, хуулийг уландаа гишгэдэг, олонхиороо хүч түрдэг байдалд бид цэг тавих ёстой.  Үүнийг бид өнгөрсөн хавар байнга ярьж ирсэн. Харамсалтай нь олонхиороо хүч түрээд аваад үлдсэн. Бидний шаардлагыг олон улсын байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгч, хамгийн сүүлд нь Р.Амаржаргал гишүүн хүртэл хүлээн зөвшөөрч, та бүхний өмнөөс хариуцлага хүлээх гэж үзлээ. Үр бүтээл гэж юу вэ гэж асуулаа.  2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан. 2012 онд 14, энэ онд 11 хувьд хүрэх нь. Жил дараалан буурч байгаа нь  эдийн засгийн өсөлт үү.  Өнөөдөр гурилын үнэ 20 хувиар, талх 27, сүү 27, тараг 25, өндөг 70 хувиар  тус тус өссөн байна. Орон сууцны үнэ 100 хувиар өссөн байна. Тавантолгойн “Чалко”-той хийсэн гэрээг муу байсан гэдэг. Гэтэл өнөөдөр төлөгдсөн үү. Өмнөхдөө буруугаа чихэж, Засгийн газраа хайрцаглаж үлдэнэ гэвэл худлаа. Өмнөхдөө буруу чихэх гэж байгаа бол өнөөдрийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тухайн үед Тэргүүн шадар сайдаар нь ажиллаад, засгийг хамтдаа барьж байсан. 1.5 тэрбум ам.долларын бонд босгоогүй ч гэсэн Хятад, Япон, Солонгос улсаас 1.1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг гаднаас авах бололцоо боломж байсан. Үүнийг Засгийн газар ашиглаж чадаагүй. Хэрвээ хөнгөлөлттэй зээлийг авсан бол эхний долоон жилдээ хүүгүй, 20-30 жилийн хугацаанд төлөгдөх зээлүүд байсан. Үүнийг бид ярьж байна. Бид хариуцлагагүй байдалдаа цэг тавихгүй бол хавар байтугай долоо хоногийн дараа дахиад ярина. Алдаагаа засаад хамтраад ажиллая гэж байгаа. Олонх нь олонх шиг, цөөнх нь цөөнх шиг байх ёстой. Өнөөдөр ганцхан хариуцлагатай байх гэж асуудлыг тавьж байгаа.

6

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Валютын ханшийг бууруулж байгаа нь Засгийн газрын сайн үйл ажиллагаатай холбоотой сайхан зүйл гэж Ч.Улаан сайд хэллээ. Ам.доллар 1450-1780 хүртэл өссөн. 1780-1600 хүртэл буурсан нь Засгийн газрын гавьяа байдаг юм биш. 1450-1780 хүртэл өссөн нь хэний гавяа вэ? Биднийг шүүмжлэхийн тулд шүүмжил байна гээд ойлгоод байгаа бол гадуур хүмүүсээс асуу? Хөрөнгө оруулалтын замбараагүй болсон. Замбараагүй, хариуцлагагүй байлгах гэж үүнийг хийж байгаа юм биш биз гэж  олон улсынхан ярьж байна.

7

Сангийн сайд Ч.Улаан:

-Энэ онд ханш савлахад гэнэтхэн бий болчихсон зүйл. Нэлээн хугацаанд явсан бодлогын үр дагавар гарсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан явдал нөлөөлсөн гэж бодож байна.  Сонгуулийн өмнө 1000 гаруй лицензийг хүчингүй болгосон. Чингис бондыг 2012 оны төгсгөлд оруулж ирээгүй бол эдийн засгаа хянаж чадахгүй болох байсан гэдгийг бүгд мэднэ. Хөрөнгө оруулалтын бодлого алдагдаагүй. Сангийн яам улсын төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалтыг хянаж байгаа. Бид хуулийг хэрэгжүүлэхийн төлөө явж байна. Улсын өрийн хэмжээнд харгалзаж үзнэ. Тэр дагуу бид хуулиа хэрэгжүүлж байгаа.  Төсвийн сахилгын төлөө миний байр суурь өөрчлөгдөөгүй байна. Би нэг төгрөгийг ч гэсэн үр дүнтэй зарцуулах юмсан гэж зүтгэж байгаа. Ийм шаардлага ч тавьж байгаа. Төсвийн хуулиар зарцуулалтыг сайжруулах бодлогын асуудал шийдэгдсэн. Хяналтын тухай хуулийг хэлэлцээд баталсан бол систем нь шинэчлэгдэх байлаа.

6

Ийнхүү гишүүд асуулт тавьж дууссаны дараагаар саналаа хэлсэн юм.  Хуралдаанд оролцсон байнгын хорооны 18 гишүүнээс олонхи нь Сангийн сайдыг огцруулахын эсрэг саналаа өгсөн.  Төсвийн   байнгын хороонд МАН-ын бүлгийн хоёр гишүүн харъяалагддаг. МАН-ын хоёр гишүүнээс гадна гишүүн Л.Эрдэнэчимэг, Я.Санжмятав, Р.Амаржаргал нар  Сангийн сайдыг огцруулах саналтай байв.

1

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хуучин авгайгаасаа хууль есоор салсан юмуу
2013-12-19
zochin:
ulaan yanxantai suusan. svxbaatariin ber anxnaasaa sain xvn bsan. yanxan tseegiitei odoo suusan. yanxan tseegii novsh
2013-12-19
fgdfg:
eh oron , ard tumen yumnii une gej hotsrogdson yum hutsaj suuhaa bolioch man iinhan!
2013-12-19
zochin:
er ni ediin zasgiin khundrel chini man-yn olon jil zasag bariji baisan ueiin ur dun garch baigaa yum . man-yn durakuud mini bitgii khudlaa ekh oronch dur esgeji matryn nulims unagaa . ard tumen oilgokhtoigoo bolson .
2013-12-18
turiin b.u.u.s:
dans ulailgaj tsailgadag hvmvvs bn shv ulaan tsagaan 2 chini
2013-12-18
зочин:
ман-ын заль хол явахгүй ард түмний төлөө асуудал тавьж байгаа бол засгийн газар огцрох ёстой. гэтэл хоёр хүний асуудал тавьж байгаа нь хэтэвч нэгтнээ хамгаалах арга ажил хийсэн дүр эсгэж байгаа юм
2013-12-18
zochin:
орос 2012 онд 360 сая тонн нvvрс олборолсон. vvний 117 сая тонныг япон, хятад, европ, солонгос руу гаргасан. оросын элчин в.в. самойленко э. оджаргал сэтгvvлчид 2013-04 сард "mongolian mining journal"-д энэ ярилцлагыг огов. гэтэл "монгол нvvрс" ассоциацийн гvйцэтгэх захирал т. наран 2012-01-12-нд news.mn, ж. нямсvрэнд ярилцлага огохдоо манай улс 2010-2011 онд 18-20 сая тонн нvvр экспорлосон. "жижиг таван-толгой" нэг тонн нvvрсийг 33доллар, "саусгоби сэндс" 40 доллар, " чинхуа мак" 46 доллараар зарж байх ад монголын нvvрс яаж vнэд орох юм гэсэн. "энержи ресурс" 117 доллараар зараад, жижиг "таван-толгой" 33 доллараар зарж байгаа нь бодлогын алдаа байгаа юм. энэ олгиархууд "нvvрсний ордыг" олон хэсэг хувааж vнэгvйдvvлэх ажил зориуд хийсэн. монголын нохцолд хувийн нvvрсны орд шаардлагагvй " торийн мэдэлд" байх шаардлагатай. байгалийн баялаг "торийн мэдэлд байж бодлогоор явах хэрэгтэй". хувьд байлаа гээд бие биенээсээ орсоод vнэ буулгаад эдийн засгийн аюулгvй байдлыг бий болгож байгаа юм. ийм нохцолд "томор замийн нарийн цариг тавиад ч нvvрс vнэд орохгvй. дээрх ордууд адилхан "кокосжих нvvрс". ийм бодлогийн алдаа нохцолд урагшаа нvvрс гаргаад ч хэрэг байхгvй. тийм учраас манайд нарийн цариг хэрэггvй, оросоор дамжуулан япон,солонгост гаргах хэрэгтэй. оросууд ч дуртай байх болно. яагаад гэвэл оросууд "алс дорнодыг" япон, солонгос, монгол улсуудтай хамтарч эдийн засгийн интеграцад оруулах сонирхолтой байгаа. энэ нь тэдний бас гeополитикийн асуудал. оросууд "газрийн тос, байгалийн хийдээ" л голлож анхаарал тавьдаг. "нарийн царигийн" талаар www.news.mn худал санал асуулга тавсан байна. уих-аар баталсан "оргон царигийг" сv.батболд еронхий сайд байхдаа "гашуунсухайт хvртэл ямар цариг байхыг зг-аар оруулж шийднэ" гэж хулгайн аргаар оорчилсон. vvнийг хуучин байдалд нь оруулах хэрэгтэй.
2013-12-18
boldoo:
man iin erguunuud zugeer bitgii matriin nulims unagaad bai . . . enhbold muu novshoo ter gazar zarsan munguu ulsad tu* tegvel amidral gaigui bolj magadgui . . .
2013-12-18
11111:
улаан луйварчин: нэг төгрөгийг ч гэсэн хэмнээд өөртөө авахыг хичээдэг гэж хэлсэн бол онох байжээ...
2013-12-18