Сэтгэцийн өвчний улмаас эрхзүйн чадамгүйд тооцогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг худалдсан Д.Мөнхсайхан нарын зургаан хүнийг өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд шүүж байна. Шүүх хурал 11.30 цагт эхэлсэн бөгөөд шүүгчээр О.Жанчивнямбуу, Д.Очмандах, М.Нармандах, улсын яллагчаар П.Халиун, өмгөөлөгчөөр Н.Тунгалаг, Д.Гантөмөр, А.Ганбат, А.Гантуяа, Б.Тэнгис, Д.Энхтунгалаг, С.Батжаргал, С.Дондов нар оролцож байгаа аж.
Тэднийг хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэхээс гадна насанд хүрээгүй хүүхдийг давтан хүчиндсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.2.1, 113.2.2, 113.2.5, 113.2.6, 126.2.3, 126.2.4-т зааснаар буруутган шүүж байна.
Б.Одон
Уншиж байна |