Н.Алтанхуяг: Самурай бондын хүү, хэмжээг эцэслээгүй байна
2013-12-19

Долоо хоног бүрийн пүрэв гаригт зохиогддог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтад өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягаас гадна Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцлоо.

6

f

Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчид өнөөдөр манай улсад уулзалт хийж байна. Энэ уулзалтаар манай нутгаар дайран өнгөрч байгаа Ази Европыг холбосон төмөр замыг цаашид хэрхэн шинэчлэх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа.

6

f

Чингис бондын мөнгийг зөвхөн автозам, гудамж, уулзварын шинэчлэлт, бүтээн байгуулалтад зарцуулаагүй, хувийн хэвшлийг дэмжихэд зарцуулж байгаа. Чингис бондийн санхүүжилтээс банкаар дамжуулан зээл авсан оёдлын үйлдвэр дэлхийн брэндүүдтэй өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаатай танилцлаа.

5

Улаанбаатар хотод анх удаагаа согтууруулах ундаагүй “Залуус 21” клуб байгуулагдлаа. “Эрүүл идэвхтэй амьдрал" клуб санаачлан Эрүүл мэндийн яамнаас дэмжиж байгуулсан энэ клубын нээлт болсон.

6

Монголдоо байгаа иргэдээ сонсоод зогсохгүй гадаадад мэргэжил эзэмшиж, ажиллаж амьдарч байгаа залуучуудаа Засгийн газар сонсож эхэлсэн. Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд АНУ-ын Чикаго хотоос “Hylpen energy” компанийн ерөнхийлөгч Д.Хишигдэлгэр, захирал Н.Баяргүн нар холбогдож, хамгийн сүүлийн үеийн хямд төсөр өртөгтэй эрчим хүч хэрэглэх эх үүсвэрийн шинэ технологи нэвтрүүлж, агаарын бохирдлыг 90 хувь хүртэл бууруулах боломж байгаа талаар санал хэлсэн. Эдгээр залуустай цахим уулзалт хийж, Эрчим хүчний яамныхантай холбож өгсөн” мэдээлэл өгөв. Мөн өнгөрсөн долоо хоногт болсон уулзалтын үеэр боловсролын салбартай холбоотой хэд хэдэн асуулт гарсан бөгөөд өнөөдрийн уулзалтад БШУ-ны сайд Л.Гантөмөрийг оролцуулж байна хэмээн онцолсон.

6

Үүний дараа Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.

6

-УИХ дахь цөөнхийн бүлгээс Засгийн газрын нэр бүхий хоёр сайдыг огцруулахаар хуулийн төсөл өргөн мэдүүлснийг УИХ-аар хэлэлцэх болж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газрын гишүүдтэйгээ энэ асуудлыг ярьсан, одоохондоо огцруулах үндэслэл нь байхгүй юм билээ. УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороогоор асуудлыг хэлэлцээд "Огцруулах үндэслэл биш" гэж үзсэн байна лээ. УИХ-аар л асуудлыг шийдэж таарна.

7

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "Ерөнхий сайдаас бусад сайд нь УИХ-ын гишүүн байхыг хориглох тухай" заалттай төслийг УИХ-аар хэлэлцээд эхэлчихсэн. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахад ямар хүндрэл бэрхшээл байна?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч болно, болохгүй гээд 1990 оноос хойш ярьж байгаа маргаантай асуудал. 1990-1996 оны үед УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээ хавсраад явж л байсан. Дараа нь Ардчилсан нам сонгуульд ялаад Засгийн эрх барьтал "Давхар хавсрах нь болдоггүй юм" гэж нэг нөхөр үзээд Үндсэн хуулийн цэцэд хандаад салгаж байсан тохиолдол бий. Ингээд 1996-1998 онд УИХ, Засгийн газрын гишүүнийг 100 хувь салгаж үзсэн. Ерөнхий сайд нь хүртэл парламентаас гадна томилогдож байсан. Тэгтэл "Ард түмний дэмжлэг аваагүй хүн яахаараа сайд хийдэг юм бэ" гэсэн маргаан дэгдсэн. Бусад оронд ард түмний дэмжлэг аваад парламентын гишүүн болсон нь сайд болж болдог. Сонгуулийн тогтолцоо нь их зөв учраас жагсаалтаасаа сонгочихдог. Манайд бол Үндсэн хуулиар олгосон УИХ-ын эрх мэдэл, Засгийн газрын эрх мэдлийн үүрэг харилцааг авч үзэж байж шийдэх ёстой. Эмээж байгаа зүйл бол Засгийн газрыг тогтворгүй болгочих юм руу явчихгүй байгаасай гэж бодож байна.

6

-Урд хөрш рүү нүүрсээ экспортолдог "Энержи ресурс" зэрэг компаниудын үйл ажиллагаа зогссон байна. Үүнээс болж, хөрөнгийн зах зээл дээр үндэсний компаниудын хувьцааны ханш унах зэргээр сөрөг үр дагаврууд гараад эхэллээ?

-Нүүрсний бизнес эрхлэгчид бүгдээрээ ийм байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ нь уначихсан.

7

-Саяхан УИХ-аар хууль баталснаар агаарын бохирдлыг бууруулах ажил Ерөнхий сайдын мэдэлд шилжиж ирсэн. Ойрын хугацаанд юу хийхээр төлөвлөж байна?

-Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор өчигдөр орой хуралдсан. Өнгөрсөн хугацаанд хэчнээн хэмжээний мөнгийг зарцуулав гэдгээс эхлээд холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонслоо. Маш түүхий байна, юу хийхээ мэдэгүй байна, хэнтэй яаж ажиллахаа мэдэхгүй байна. Ийм үед яаж утаатай тэмцэх вэ дээ. Мэдээллээр бол Улаанбаатар хотын утааны 60 хувь нь гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа эзэлж байна, багцаалж хэлж буй тоо хэмжээ шүү. Харин 20 орчим хувь нь авто машины утаа, 10 орчим хувь нь нам даралтын зуух, дөрвөн хувь нь шороо тоостой холбоотой, үлдсэн зургаан хувь нь дөрвөн том цахилгаан станцын яндангаас агаарт цацаж байгаа утаанаас ялгарч байна. Тийм учраас ойрын хугацаанд ард иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ, өчигдөр иргэд маань маш олон саналыг ирүүлсэн байна лээ. Багийнхан маань тэр бүгдтэй танилцаж үр дүнд хүрэх аргуудыг нягтална. Тэгээд Засгийн газар ийм юм хийнэ, хувийн хэвшил ийм юм хийнэ, иргэн хүн ийм юм хийнэ гэдгээ тодорхой болгоно. Ирэх 20 хоногийн хугацаанд энэ бүхэн тодорхой болчихно.

7

-Агаарын бохирдолд гэр хорооллын яндангаас ялгарч байгаа утаа илүү нөлөөлж байна. Тиймээс тортог ихтэй, дутуу шатдаг Багануурын нүүрсийг Засгийн газраас хямдралтай үнээр иргэдэд тараадгийг зогсоож болдоггүй юм уу. Нүүрсийг орлохуйц бүтээгдэхүүн байж болдоггүй юм уу гэсэн асуудлыг Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд хөндөж байсан. Энэ тухайд?

-Өөр юу түлэх юм, боломжтой байсан бол орлуулж л таараа. Амьдрал мэдэхгүй байна. Нэг хэсэгтээ нүүрс байсаар байх болно. Утаа гаргадаггүй технологийг яаралтай нэвтрүүлэх ёстой. Хоёр жилийн өмнө утаагүй түлш үйлдвэрлэх нэрээр 17 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл одоо 17 тэрбум төгрөг ч байдаггүй, утаагүй түлш ч алга. Утаатай тэмцэх зорилгоор өнгөрсөн хугацаанд 250 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл ирэх онд хэдэн төгрөг байна вэ гэтэл 20 гаруй тэрбум төгрөг гэсэн. Ийм л дүр зураг байна. Болохгүйгээс аваад болохыг нь хүртэл зүтгэнэ. Эхлээд юу хийхээ гаргаадхая.

7

-Одоогийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Улаанбаатар хотын утаа хэдэн жилийн дараагаас багасах юм бол. Тэр болтол урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас ямар арга хэмжээг авах вэ?

-Фейсбүүктээ өчигдөр "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хуралдлаа" гэсэн чинь жиргээчид "Юун хожуу сэрдэг нөхөр вэ. Юугаа хийж байсан юм бэ" гэж байна лээ. Нэг юмыг ойлголцъё, Ерөнхий сайдын хувьд гурван жилийн дараа утааг бүрмөсөн байхгүй болгоно гэж амлахгүй, бууруулна. Өнөөдөр гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 800 автобус явж байна. Үүнээс 200 нь газаар явах ёстой, гэвч тэгж явахгүй байна. Яасан, юу болов гэтэл компани нь ажлаа хийгээгүй байх жишээтэй. Тийм болохоор эхлээд аль арга нь хамгийн үр дүнтэй тусах нь вэ гэдгээ гаргаад авна.

7

-Хятадын "Чалько" компанитай байгуулсан гэрээ юу болсон бэ?

-Нүүрсний үнэ доошоо оронгуут 70 ам.доллараасаа доош орсон тохиолдол бий. Мөн Тавантолгойн нүүрсийг хоёр сар гаргаагүй, түүнээс болж татварын орлого тасарсан. Харин "Чалькотой" асуудал дууссан гэж ойлгох хэрэгтэй. Энэ жилийн тухайд 30 сая тонн нүүрс олборлоод экспортолно гэсэн. Маш бага үнээр зарж байгаа учраас алдагдалд орсон. Алдагдалтай үнээр наймаа хийгээд байх нь хүнд байсан учраас өнгөрсөн өвөл хоёр сар нүүрсээ гаргалгүй зогсоосон тал бий. Үүнээс болж татварын орлого нэлээн тасарсан гээд бэрхшээл учирсан тул нүүрсээ буцаагаад гаргасан л даа.

7

-Тэгэхээр "Чалько"-той байгуулсан нүүрсний үнэ тогтвортой 70 ам.доллар байх тухай гэрээг цуцалсан нь буруу шийдвэр байсан гэсэн үг үү?

-"Чалько"-той асуудал дууссан. Гэрээнээсээ буцах юм бол өшөө олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээх болно. Нүүрсээ гаргасаар байгаад өрөө хаана.

7

-“Самурай” бондыг гаргасан гэсэн мэдээлэл байна?

-Японы зах зээлд босгох бондын хугацаа 10 жил байхаар ярилцаж байна. Бондын хүү, хэмжээг эцэслээгүй байна.

1

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр энэ үеэр “Өвлийн улиралд ханиад томууны дэгдэлт ихэсдэг, мөн Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол өндөр хувьтай байгаа. Сар шинэ болоход хөдөөгийн сурагчид гэрээсээ хол байдаг тул тэр үед амралтыг нь зохицуулах, мал төллөх үед малчид дунд сургуулийн хүүхдээ туслалцуулах гээд амьдралын шаардлага гардаг тул энэ бүхэнтэй "уяж" сурагчдын амралтыг дөрвөн шатлалттай болгосон. Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт орсон. 1-5 ангийн сурагчид 2013 оны 12 дугаар сарын 21-ээс ирэх оны 1 дүгээр сарын 26-нд амарна. 6-9 дүгээр ангийнхан 1 дүгээр сарын 4-26, 10-12 дугаар ангийн сурагчид 1 дүгээр сарын 11-26-ныг дуустал тус тус амарна. Энэ хуваарийг ирэх жилүүдэд ч мөн мөрдөнө гэлээ.

Улирлын сурах бичигтэй холбоотой асуулт гарчээ. Боловсролын салбарын стандартын шинэчлэл, энэ стандартад таарсан хөтөлбөр, арга зүйн агуулгыг гаргах ажил ид явагдаж байна. 40 сургуулийг лаборатори сургууль болгосон, эдгээр сургуульд улирал улирлаар нь сурах бичиг өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим нэг сурах бичгийн хэвлэлт удааширч, цөөн хоногоор сурах бичиг хоцорсон тохиолдол гарсан. Цаашид ийм тохиолдол гарахгүй.

Дээд боловсролын чанарыг сайжруулах хамгийн гол зүйл бол судалгааны ажил. Манай сургуулиуд бол зөвхөн сургалтад анхаарч ирсэн. МУИС 15 салбар их сургуулиас бүрддэг. Их, дээд сургуулиуд ийм жижиг бүтцээсээ татгалзаж судалгаа хийдэг том бүтэц рүү шилжих учиртай. Эхний шинэчлэл МУИС-д хийгдэж байгаа. ТУЗ-ийн шийдвэрээр 5 бүрэлдэхүүн сургуультай байна гэсэн шийдвэр гарсан. Эсэргүүцэл байгаа. 15 захирал, 15 орлогч захирал, 80 тэнхмийн эрхлэгч байна. 270 орчим профессорын 50 хувь нь дарга байгаа. Тэд судалгаанд анхаарахгүй байна. Энэ эсэргүүцлийг заавал давна. Эрдмийн ажил хийдэг, олон улсын хэвлэлд бүтээлээ хэвлүүлдэг багш нар бол энэ шинэчлэлд таатай хандаж байгаа. Энэ хандлага Монгол Улсын дээд боловсролын системийг аварна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн мэдээлэл өглөө.

7

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
mongol:
sain baina ajlaa urgeljluuleerei urdnii zasgiin gazar 70 jil yu ch hiigeegui gazariin naimaa l hiigee biz dee bugd l medne shuu dee.yadaj 69 jil an yu hiihiig ny harya l daa humuusee
2013-12-19
bas l hudlaa yarilaa.:
oedliin uildvert zasgaas sanhuujilt hiij ni demjleg mon l doo gehdee shuud l delhiin bredtei orsoldoh buteegdehuun hiine gevel teren shig hudlaa yum baihgui sh dee. denduu devergej zaluusiin tolgoig ugaah yum.bas samuurai bondoo amjilttai ariljlaa geed l baisan huu, hemjeeg ni etseslen shiideegui l baij ariljaad baih ni bas neg no doo.
2013-12-19
bas l hudlaa yarilaa.:
oedliin uildvert zasgaas sanhuujilt hiij ni demjleg mon l doo gehdee shuud l delhiin bredtei orsoldoh buteegdehuun hiine gevel teren shig hudlaa yum baihgui sh dee. denduu devergej zaluusiin tolgoig ugaah yum.bas samuurai bondoo amjilttai ariljlaa geed l baisan huu, hemjeeg ni etseslen shiideegui l baij ariljaad baih ni bas neg no doo.
2013-12-19