V цэцэрлэгийн өргөтгөл ирэх онд баригдана
2013-12-20

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргасан. Уг захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрладаг V цэцэрлэгийн 240 ортой өргөтгөлийн барилгыг барихаар болжээ.

Үүнд шаардлагатай 2.1 тэрбум төгрөг болон ирэх онд шаардагдах 544 сая төгрөг болон Зүүн уулын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барих ажлын хоёрдугаар ээлжийн ажлын нэмэлт хөрөнгө болох 9.5 тэрбум, ирэх онд шаардагдах 797 сая төгрөгийг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгажээ. Дээрх төсөл, арга хэмжээний ажлыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хариуцах аж.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин