Иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх журамтай боллоо
2013-12-20

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баталжээ. Уг журам батлагдсанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх, үр дүнг тооцох, нийслэлээс гаргах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг бүрдүүлэх боломжтой болох аж.

 Шинээр баталсан журамд иргэд өргөдөл, гомдлоо “Иргэд хүлээн авах төв, Засгийн газрын “11-11” төв”, нийслэлийн лавлагаа, мэдээллийн төв”-ийн “1200” тусгай дугаарын утсаар,  www.ub1200.mn цахим хуудсаар, Ухаалаг гар утасны Smart UB аппликейшнээр, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаар,  Мессеж /SMS/ болон бусад хэлбэрээр ирүүлэх боломжтой гэж заасан байна. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан хаагчид өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш нэмэлт баримт, мэдээлэл бүрдүүлэх шаардлагагүй, өөрт байгаа мэдээлэл, олгогдсон эрх, үүргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой өргөдөл, гомдлыг ажлын 8 цагийн дотор нэмэлт баримт, мэдээлэл бүрдүүлэх, өөр байгууллага, албан тушаалтнаас тодруулга, лавлагаа авч, судалж шийдвэрлэх өргөдөл, гомдлыг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ гэж заажээ.

Мөн шалгаж тодруулах шаардлагатай, хэсэг болон зөвлөл, комисс, хорооны хурлаар хэлэлцүүлэх шаардлагагүй өргөдөл, гомдлыг анх бүртгэсэн өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэх аж.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
tserendash bolormaa:
skhd-n 6-r horoond orshih 58-r bairuudiin halaalt anh ugch ehelsnees odoog hurtel ami tudii l baih yumaa.ene talaar holbogdoh gazruudad ni hed heden udaa helsen bolovch dorivtoi arga hemjee avahgui yumaa.tegeed halaaltiinhaa tulburiig butneer ni l avch baigaa shuu dee.ene talaar zohih gazruudad ni helj yarij turgen arga hemjee avahgui bol hugshid, nyalhasuud ni suid boloh ni bna.
2014-12-04
санж сарантуяа:
өндөр настны байрны өргөдлийн хариуг ямар хаягаар орж үзэж болох вэ уг нь хариу нь гарчихсан гэж хариу ирсэн юм хариугаа үзэх гээд уб1200 хаягаар орж үзхээр болдоггүй ээ
2014-03-20
terbish:
bi ahmadin oron suuts hotolbort hamragdaj orgodol ogsin heze hariu ni garch oron suutsand orhiig helj ogooch ondor nastai humuse arai turulj orulj ogch boldoggui ymu bi odoo 81 nastai hun huleeh nas barag alga meddeg humuus ni tuslaach
2014-02-04