Байгаль, зэрлэг ан амьтдыг хамгаалах үйлсэд нэгдлээ
2013-12-20

Монгол оронд 138 зүйлийн хөхтөн, 487 зүйлийн шувуу, 22 зүйлийн мөлхөгч, 75 зүйлийн загас, 6 зүйлийн хоёр нутагтан бий. Монгол улсад гэрэл зургийн болон кино урлаг хөгжөөд 80 жил болсон ч зэрлэг амьтдын фото болон дүрс бичлэгийн нэгдсэн сан байхгүй. Монголын байгаль, амьтны дүрс Монголд биш Европ, Америк, Японд бий. Мэргэжлийн гэрэл зурагчид, баримтат киноны уран бүтээлчид, биологичид, сэтгүүлчид, судлаач, сонирхогчдоос бүрдсэн “Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг” төрийн бус байгууллага энэхүү алдааг залруулахаар 2013-2016 онд үргэлжлэх “Монгол орны зэрлэг амьтдын фото болон видео сан бүрдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хүрээнд хийх ажлууд нь: d• Тус бүр нь  60 минутын, 4 ангит, бүрэн хэмжээний баримтат кино • Говь, Алтай, тал хээр, умард болон Төв Монголын уулс зэрэг байгалийн 4 бүсчлэлээр хэвлэн гаргах 4 ширхэг каталоги ном ed3w• 2013 оны 12 дугаар сараас 14 хоногт 1 удаа цацагдах аян замын тэмдэглэл-шинжлэх ухаан танин мэдэхүйн 60 дугаар нэвтрүүлэг юм. g Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжих энэхүү төсөл нь Монгол улсын аялал жуулчлалын салбар, ирээдүй хойч үеийн боловсролд асар их ач холбогдолтой юм. Түүнчлэн 2013 оны 12 сарын 19-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Говь танхимд “Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр, Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан нар Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсанаар тус төслийн албан ёсны түншээр Төрийн банк нэгдэж байгаль, зэрлэг ан амьтадыг хамгаалах үйлсэд хүч нэмлээ.
Shuud.mn
Сонин хачин
батсайханд:
д.батсайхан чамд нэг л өдөр үйлийн үр чинь ирэх болно доо
2013-12-20