Роберт Дауни: Би од биш ээ. Зүгээр л нэг өрөвдөлтэй хар тамхичин байсан
2013-12-20

“Төмөр хүн”, “Шерлок Холмс” киноны гол дүрээр үзэгчдийн талархлыг хүлээсэн жүжигчин Роберт Дауны сонирхолтой ярилцлагыг сонирхуулж байна.  Тэрбээр, 1965 оны дөрөвдүгээр сарын 4-нд төрсөн. 1970 онд таван настайдаа аавыхаа найруулсан Фунт кинонд тоглож, урлагийн замналаа эхлүүлсэн юм.

1

-Таныг найман настайдаа хар тамхи хэрэглэж байсан гэж сонссон. Тэгэхээр лут амьтан байсан байх нээ?

-Таван настайдаа анх кинонд тоглож, наймтайдаа марихуан татаж үзсэн. Гэхдээ, мэдээж балчир хүүхэд энэ бүхнийг өөрөө хийнэ гэж юу байх уу дээ. Аав зөвшөөрсөн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Энэ байдал намайг арван хэдхэн настай мөртлөө архи, хар тамхийг ус агаар мэт хэрэглэдэг, пээдгэр, гэхдээ маш шударга нэгэн болгож төлөвшүүлсэн. “Од болох нь хууль зөрчих эрхтэй боллоо гэсэн үг”.

1

-Санах юм. “Би од биш ээ. Зүгээр л нэг өрөвдөлтэй хар тамхичин” гэж байсан удаатай?

-Энэ бүх замбараагүй байдал минь даамжирсаар 22 насандаа энэ хорвоогоос үүрд одчих шахсан. Гэвч аз болоход хорт зуршлаас холдож, аз жаргалтай төгсгөл хийж чадсан. Жүжигчин Сара Жессика Паркерыг хар тамхинаас гаргах гэж бүхэл бүтэн долоон жил оролдоод чадалгүй хорвоог орхиж байхыг би өөрийн нүдээр харж байсан. Тэр л дурсамж сэтгэл дотор минь үлдсэн. Эхнэр Сьюзентэйгээ учирсан явдал “дахин төрсөн”-ий гол нууц гэж болохоор. 20 гаруй жил архи ууж, тамхи татахаас өөр юм хийлгүй хэвтсэн би 1999 онд хар тамхинаас гарах иж бүрэн эмчилгээ хийлгэж эрүүл саруул болсон. Гэтэл 2000 он гэхэд Холливуд надаас нүүрээ буруулсан байсан. “Хэрвээ энэ байдал үргэлжилсэн бол бид өнөөдөр Роберт Дауни гэж хэн болохыг огт мэдэхгүй байх байсан ч байж мэднэ”. Энэ хүнд үед найз Мел Гибсон тусламжийн гараа сунгаснаар одоо та бүхний урд сууж байгаа  Роберт бий болсныг мартах учиргүй.

1

-Мел Гибсон хэрхэн тусалсан юм?

-Аан. 5 доллар өгч. Хоёр хачиртай талх авч өгсөн /Инээв/. Тэр бол дэлгэцийн болон амьдралын минь баатар.

1

-Та байнга эхнэртэйгээ хамт ажиллах юмаа. Алдар нэртэй болбол эрчүүд өөр хүүхнүүд рүү сээтэгнэх явдал их байдаг. Харин танд тийм боломж олдохгүй төвөгтэй байдаг байх даа.

-Миний эхнэр бол зураг авалтын талбайг байнга сахидаг продюсерүүдийн нэг. Нэг удаа жүжигчин Мишель Монэгэнтэй үнсэлцэж байгаа зураг авалтад орсноо санаж байна. Тэгэхэд эхнэр маань “Надад таалагдлаа. Гэхдээ надтай арай илүү байдаг юм шиг санагдлаа” гэсэн шүү. Өөртэй нь байдгаас илүү хэтрүүлбэл асуудал үүсэх юм шиг байна билээ /инээв/. Түүнтэй байх нь надад өдөр бүр сонирхолтой байдаг.  Тэр их сонин хүн. Юу бодож байгаа нь мэдэгдэхгүй. Эр хүн алдар нэртэй байхад түшиг болох эмэгтэй хүнээ хайгаад л тэгэж аашилдаг юм. Би тийм бишээ. Миний амьдрал хэтэрхий их өрнөлтэй өнгөрсөн. Дахин эмэгтэйчүүдтэй орооцолдохыг хүсэхгүй байна. Миний амьдрал нэг хэсэг хүүхэн, хар тамхи, сэтгэл гутрал л байсан. Харин одоо эхнэртэйгээ гэрлэснээс хойш хайр, хүүхэд, аз жаргал болон хувирсан.

1

-Мундаг эр байх нээ. Охидууд хэтэрхий хөөрхөн болсноос болж гэр бүл салалт сүүлийн 10 жил дэлхий даяараа 54 хувь болтлоо өссөн. Тэгэхээр өдөрт охидуудаас болж хамгийн багадаа 100 хос гэрлэлтээ цуцлуулж байна. Та охидуудаас айхгүй байна уу?

-Би нуухгүй. Миний хажуугаар сайхан хүүхэн явахад би эргэж хардаг. Чи ч бас сайхан залуу хажуугаар чинь өнгөрөхөд “Хо” гэдгийг чинь мэдэж байна. Харин арагшаа эргэж хараад л урагшаа харах тэр мөчид эхнэрийн минь нүд намайг ширтэж байдаг. Айдас гэж тэрийг л хэлэх байх даа.

1

-Тэгвэл гэртээ хэн нь давуу байдалтай байх вэ. Таны эхнэр Сюзан Дауни продюсер. Готика (2003), Лааны тосон байшин (2005), Өнчин хүүхэд (2009), Шерлок Холмес (2009), Элигийн ном (2010), Төмөр хүн 2 (2010) зэрэг киноны продюсерээр ажилласан нэгэн шүү дээ. Эр хүнээс илүү эрч хүчтэй нэгэн байхаа?

-Гэртээ ч, зураг авалтын талбайд ч би босс байх нь мэдээж хэрэг. Хүмүүс итгэхгүй байх л даа. Гэхдээ эхнэртэйгээ байнга хамт байх нь миний хувьд тун ч азтай хэрэг юм шүү. Би эр хүн гэдгээ сайн мэддэг.

1

-Та яг хэн юм бэ?

-Төмөр хүн, Шерлок Холмс гэсэн кинонд тоглож эхэлсэний дараа намайг хэн гэдгийг минь мэдэхийг хүссэн үзэгчид гарч ирсэн. Би тэдэнд хэлдэг юм. Би энэ хоёр уран бүтээлд тоглохоосоо өмнө та нарын өмнө байсан шүү дээ. Яагаад намайг ийм хөгшин болсон хойно сонирхоод байгаа юм бэ.

1

-Тэгэхдээ үзэгчид таныг энэ хоёр киногоор чинь өлгийдөн авсан шүү дээ. Нуулгүй хэлэхэд, та өмнө нь та кино урлагт байдаг нэг “сүүдэр” л байсан?

-Тиймээ. Тэгэхдээ яагаад одоо миний нэрийг мэдэхийг хүсч, гарын үсгийг минь авахыг оролдоод байгаа юм.

1

-1996-2000 оны хооронд мансуурахын эсрэг хэд хэдэн удаагийн эмчилгээнд орж байсан. 1999 оны наймдугаар сард нэг жилийн хорих ял авч Калифорнигийн шоронд хүмүүжиж байсан. Холливууд хүний өнгөрсөнийг хэзээ ч сөхөхгүй, чадвар байхад л хангалттай гэж үздэг цор ганц байгууллага санагддаг?

-Тийм шүү. Яг наадах чинь зөв асуулт байна. АНУ бол эрх чөлөөний орноос гадна эрх чөлөөт үзэл бодлын орон. Би чадвартай байвал түрүүвчиндээ хэдэн ч доллартой байсан үнэлэгдэх өндөр боломжтой ганц орон бол АНУ. Холливуудад хар тамхи, архи, хүүхэн, оддын өвчин, шоронд хоригдож байсан гээд л олон төрлийн хүмүүс коктейл шиг холигдож амьдардаг. Харин тэд яагаад хөөс шиг алга болохгүй амьдраад байна. Асуултын хариулт бол зүгээр авъяас. Тэр чамаас холдоогүй цагт чи Холливуудад байсаар байх болно.

1

-1992 онд “Чаплин” кинонд Чарли Чаплины дүрийг бүтээж “Оскар”-ын шагналын Шилдэг эрэгтэй дүрийн төрөлд нэр дэвшиж байсан. Тэр үед авчихгүй яав даа гэж харамсах сэтгэл төрж байсан уу?

-Тийм ээ. Тэр үед хүн бүр л намайг “Оскар” авна гэж бодож байсан. Тэр үед би Том Хэнкст “Оскар”-аа алдаж байлаа. Наадам дууссаны дараа гэртээ ирэхэд би юун дээр алдаа гаргаваа гэж бодсон. Алдаагаа олсон. Би чинь нээрээ Чаплин биш шүү дээ. Тэгээд л боллоо. Бүх зүйл дуусаа. Би агуу хүний дүрийг чадан ядан бүтээсэндээ баярлаж байна. Тэр урлагийн амьд бурхан. Өнөөдрийн нэрлээд байгаа Холливууд бол түүний бүтээл гэдгийг хойч үе минь мартах учиргүй.

1

-Төмөр хүн, Шерлок Холмс энэ хоёр бүтээл юугаараа ялгаатай вэ?

-Анх 2008 онд дэлгэцийн бүтээл болон дэлхий дахиныг шуугиулж байсан “Төмөр хүн” кинонд тоглосон явдлыг тэнгэрээс од шүүрсэнтэй адил боломжийг олгосон. Харин Холмс бол сор бүтээл мөн. Конан Дойлыг жинхэнээсээ мэддэг, хайрладаг хүмүүс миний Холмсыг хүлээж авна гэдэгт итгэлтэй байсан. Гэхдээ зарим нэг зүйл үзэгчдийг гайхшруулж магадгүй. Бидний урьд өмнө төсөөлж дасал болсон Холмсын гадаад төрх байдал Артур Конан Дойлын роман, өгүүллэгүүдэд хэзээ ч дүрслэгдэж байгаагүй. Жишээ нь, Холмс бидний танил болсон ангийн бүрх малгайг хэзээ ч өмсч байгаагүй гэсэн үг л дээ. Дойлын зохиолд энэ бүрх малгайг огт өөрөөр дүрсэлсэн байдаг.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hahahaha:
gaihlaa shd sara jessica parker amid yum bna
2013-12-22
hahahaha:
gaihlaa shd sara jessica parker amid yum bna
2013-12-22
al pacino:
!992 ond ene khun avsan shu de.
2013-12-21
боль боль:
тэнэг орчуулагч нь юуч ойлгодоггүй мал юм уу хаашаа юм. англи хэл мэдэхгүй бол юу орчуулж байдаг юм. сара жессика паркер энэ хоёр хамтран амьдарч байсан юм. сара робертийг хар тамхинаас гаргах гэж 7 жил оролдоод дийлэлгүй сүүлдээ хаясан гэдэг. тэрийг л ярьсан бололтой.
2013-12-21
unshigch:
uhsen genee uhsen gene
2013-12-20
wahaha:
sarah jessica parker amid bgaashd.
2013-12-20