“АПУ” ХК-д хугацаатай үүрэг өглөө
2013-12-20

“АПУ” ХК-ийн үйлдвэрлэдэг Боргио шар айргийн шошгонд “МОНГОЛЫН №1 ПИВО” гэж бичсэн байдаг.

Энэ нь  Зар сурталчилгааны тухай хуулийн 5.1, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.3-ийн заалтуудыг зөрчсөн гэж үзэн уг бичвэрийг арилгах талаар ШӨХТГ-ын Улсын байцаагчийн албан шаардлага өгчээ.

Ингэснээр тус шар айргийн одоо байгаа хаяг, шошго, бөглөө, лааз болон бэлэн бүтээгдэхүүний үлдэгдэл нөөцийг зах зээлд борлуулж дуусгах хүртэл буюу 2014 оны 06 сарын 01-ныг хүртэл  хугацаа өгөхөөр болсон байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
borgiochin:
nomer neg zaragddag pivo ch dee
2013-12-20
боргио:
би чинь монголын анхны шар айраг тийм болохоор монголын №1 шар айраг
2013-12-20