Импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжинэ
2013-12-20

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийж байна. а Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнд зориулж ЖДҮ-үүдэд 500 тэрбум төгрөг зарцуулна. Эдүгээ ЖДҮ-ийг дэмжих санд 260 тэрбум төгрөг байгаа аж. Үүн дээр Чингис бондоос үлдсэн 237 тэрбум төгрөгийг нэмэх юм байна. Ингээд экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнд зориулж дээр мөнгийг гаргах гэнэ. Ирэх зун залуусыг ажилтай болгох юм байна.  Гадаадаас манайх ажиллах хүчин авдаг. Энэ жилийн наймдугаар сард 25 мянган ажиллах хүчин авсан байна. Энэ нь сүүлийн гурван жилд буурсан үзүүлэлт аж. Хөдөө орон нутаг зам барих ажилд гадаадын ажиллах хүч авчээ. Харин барилгын ажилд гадаадын ажиллах хүчин авахыг хориглосон байна. Ерөнхий сайдын мэдээллээс гадаад руу ажиллахаар явдаг байдал сүүлийн үед эрс багассан  гэнэ. Засгийн газраас иргэнд ойртсон цахим үйлчилгээг хийжээ. Иргэд энэ үйлчилгээнээс ажлын байр хайж болох юм  байна. Энэ цахим машиныг нийслэл хөдөө орон нутагт нийтдээ 300 гаруй машиныг суурилуулжээ.   Ирэх онд 10 мянган оюутныг ажилын байртай болгоно, 7000 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж, 40-өөс дээш настнуудын ажлын байрны асуудалд анхаарах юм байна. Мөн оюунтуудад цагийн ажил ч санал болгох юм байна. Ерөнхий сайдыг мэдээлэл хийсэнтэй холбогдуулан  цөөнхийг төлөөлж гишүүн Н.Номтойбаяр  мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, Ерөнхий сайдын мэдээлэл Засгийн газрын үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй хувийн компанийн тайлан мэт боллоо гэж цөөнхийн бүлэг дүгнэжээ. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг мэдээлэл хийсний дараагаар зөвхөн цөөнхийн бүлгийн гишүүд асуулт тавьж, хариулт авах эрхтэй байлаа. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд асуулт тавиагүй тул өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлэв. Н.Энхлэн 
Shuud.mn
Сонин хачин
zochin:
altanxuyag aldaan deeree surch baigaa ni sai*ltai. tsementiin importiig demjij xujaa tsementeer zax zeeliig duurgej hutuliig dampuuruulsnaa sya l oilgoj dee
2013-12-20
baatar:
zuv. ene 4 ajiig dandaa yarih heregtei
2013-12-20
zochin:
altanhuyg, batuul nart hamgiin gol 3 ajil baina,ene 3ajiliig yadaj ehluuleed dundan ni ortol hiivel ard tumend unelegdene uund: 1. 5-p tsahilgaan stantsy2.tumur zam 3. hotiin utaa,biglurul
2013-12-20