Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мөсөн гулгуурын талбай нээгдлээ
2013-12-22

Улаанбаатарчуудын цэвэр агаарт өвлийн спортоор хичээллэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдлээ. Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнд мөсөн гулгуурын талбай, хокейн талбай, мөсөн шагайн талбай нээлтээ хийж, Ерөнхий сайд хүүхэд залуустай хамт гулгасан юм.

1

Өвлийн спортыг дэмжих зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон “BBTC” ХХК-тай хамтран дээрх талбайг ашиглалтад оруулжээ. Өнгөрсөн жил улсын хөрөнгөөр мөсөн гулгуурын талбай барьж байсан бол энэ удаа хувийн хэвшлийнхэнд боломж олгож, тэднийг татан оролцуулсныг Ерөнхий сайд үнэлээд иргэддээ илүү сайн үйлчлэхийг захилаа.

1

Ямар ч хүнд нээлттэй энэхүү мөсөн гулгуурын талбай шөнийн 12 цаг хүртэл ажиллах бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангасан гэрэлтүүлэгтэй, иргэдэд үйлчлэх халуун аарц, чацарганы мухлаг ажиллаж байгааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч дарга Ерөнхий сайдад танилцуулсан. Шагайн харвааны талбай хэдийн анхныхаа захиалгыг авч Шагайн холбоо улсын аварга шалгаруулах тэмцээнээ уг талбайд зохион байгуулах болсон байна.

1

Ийнхүү эрүүл идэвхтэй амьдрахыг зорьж, хүсч байгаа иргэдээ өвлийн спортоор хичээллэн, хамгийн гол нь стандартын шаардлагад нийцсэн зориулалтын талбайд очиж гулгахыг нийслэлчүүддээ уриалж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
qwer:
hunshig tsasin tseverleed aytahan mostoi blgarai
2013-12-22