Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн системийг нэвтрүүлнэ
2013-12-24

 

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас санхүүжүүлэн  хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний тухай мэдээллийн  сан бүрдүүлэх Төсвийн мэдээллийн системийг нэвтрүүлэхээр болжээ. Уг системийг төслийн санхүүжилт, гүйцэтгэлийг удирдах, хянах, тайлагнахад ашиглах аж. Ингэснээр орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалтыг нийтэд ил тод болгох, хөрөнгийн зарцуулалт, хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээний мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зорилготой юм байна.

 Сангийн яамнаас уг системийн талаар “Бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний мэдээллийг тухай бүрт нь авах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ гүйцэтгэлийг нь мөн хугацаа алдалгүй авах ач холбогдолтой арга хэмжээ болж байна” гэлээ.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин