Прокурорын газар 65 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
2013-12-25

Нийслэлийн Прокурорын газар өнгөрсөн хоёр сард яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Тус газар өнгөрсөн хоёр сард нийт 65 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна. Энэхүү хэргүүдийн 14 нь хүний амь насыг хохироосон,12 нь бага насны хүүхэд хүчиндсэн, 7 нь авлига, албан тушаалын, 5 нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан, 4 нь аймаг, нийслэл дамжсан олон яллагдагчтай хулгай, дээрэм, залилангийн, 2 нь байгаль хамгаалах журмын эсрэг үйлдэгдэгжээ.  Харин одоо тус газар 38 хэргийг хянаж байгаа аж.

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
58888888:
14+12+7+5+4+2=44 uldsen 21 hereg ni yamar hereg yum bol?
2013-12-25