Шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
2013-12-25

Манай улсын шатахууны нөөц энэ сарын 24-ний байдлаар улсын хэмжээний дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 53 хоног, АИ-92 автобензин 59 хоног, дизелийн түлш 40 хоног, ТС-1 18 хоногийн нөөцтэй байгаа аж.

Бензиний үнийг олон улсын түүхий тосны зах зээлийн үнэд үндэслэн олон улсын аргачлалаар тооцдог болсноор нийлүүлэгч талын үндэслэл муутай үнийн саналаас хамаарах нөлөөлөл багассан, нийлүүлэгчийн өрсөлдөөнийг бий болгосон талаар Газрын тосны газрынхан ярьж байв. Манай улс 2012 онд ОХУ-аас нийт шатахууныхаа 64 хувийг импортлодог байсан бол энэ онд 25 орчим хувь болж бууруулжээ. Энэ нь Солонгос, Хятад зэрэг улсыг уг зах зээлдээ оролцуулсантай холбоотой юм.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин