Мөс цөмөрч авто машин усанд суужээ
2011-01-12

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн голд УБМ-6511 улсын дугаартай “Ланд круйзер-100” маркийн автомашин усанд суужээ. Эдгээр машинтай хүмүүс Дэлгэрмөрөн голын “Тултын тохой” гэдэг гарамгүй газраар гарах гэж байгаад мөс цөмөрснөөс автомашины урд копут давсан усанд суусан байна.

Уг газарт аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах отрядын аврах бүлэг ажиллаж, машиныг уснаас гарган амгийн төв дээр авчирчээ. Осол болох үеэр автомашинд зорчиж явсан жолооч А, Австри Улсын иргэн П нар өөрсдөө уснаас гарсан байв.

Мөн Тус аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутагт, авто зам дээр УБА-4265 улсын дугаартай “Маяти” маркийн ачааны автомашин онхолдсон байсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах отрядын бүлэг татаж босгон аймгийн төв дээр авчирсан байна.

Н.Цэндээ
Shuud.mn
Сонин хачин