Засгийн газраа эсэргүүцэн жагсав
2013-12-27

Туркийн Истанбул хотын нийслэл Анкара болон Эгейн тэнгис дагуух Измир зэрэг арваад том хотод өчигдөр эсэргүүцлийн жагсаал болсон тухай Ерөнхий сайд Ердоган мэдээллэсэн байна. Жагсагчид Засгийн газраа огцрохыг шаардаж байгаа юм. Истанбулын Ази, Европын дүүрэгт болсон 6000 хүний эсэргүүцлийн жагсаалыг цагдаа нар хүчээр тарааж 100 гаруй хүнийг хорьжээ.

1

Жагсагчид өнөөдөр томоохон арга хэмжээ зохион байгуулна гэж мэдэгдэн Засгийн газрын тэргүүнийг уулзахыг шаардаж, өлсгөлөн зарлахаа мэдэгджээ. Энэхүү явдалтай холбогдуулан Туркийн сөрөг нам Ердоган тэргүүтэй сайд нарын огцрохыг шаарджээ. Туркийн ерөнхий сайд нууцаар Ерөнхийлөгчтэйгээ уулзсаны дараа Засгийн газраа цэгцэлж, 10 сайдаа солихоо албан ёсоор мэдэгдсэн байна. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын нөлөө бүхий гурван сайд авлигын хэргээр огцорсоноос болж Турк даяар эмх замбараагүй байдал үүссэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
яахав дээ! манайхнаас л дээр ард тумэн байна. бид бол, дээрлэхуулээд, доромжлуулаад, харгислуудаад чабаня угуй шуу дээ.
2013-12-27