Босогчид галт зэвсэг хэрэглэжээ
2013-12-27

Тайландын нийслэл Бангкок хотод Засгийн газраа огцрохыг шаардаж байгаа босогчид галт зэвсэг хэрэглэсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ. Босогчид цагдаа нартай мөргөлдсөнөөс болж  32 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

1

Цагдаа нар босогчдыг галт зэвсэг хэрэглэсэн талаар онцолсон байна. Жагсаалд оролцож байсан нэг залуу толгойдоо сумны шарх авснаас биеийн байдал хүнд байгаа гэнэ. Түүнээс гадна хоёр цагдаа нулимс асгаруулагч хийнд гэмтэж, яаралтай хагалгаанд оржээ. Учир нь босогчид савтай хийг цагдаа нарын зүг шидсэн аж. Засгийн газраас үзэж буйгаар жагсагчид ийнхүү галт зэвсэг хэрэглэж эхэлсэн нь томоохон эрсдэл дагуулж байгааг онцолжээ. Тэдний тэнсэн суманд хэдэн ч хүн гэмтэж болзошгүй гэж Йинглак Чинаватра мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр ирэх оны хоёрдугаар сарын 2-ны өдөр хүртэл Засгийн газар огцрохгүй гэдгээ илэрхийлжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш үргэлжилж байгаа бослого хөдөлгөөнд таван хүн амиа алдаж, 200 орчим хүн гэмтсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин