Хилээр салют нэвтрүүлэх шинэ журам гарлаа
2011-12-05

Шинэ жил болохтой холбогдуулан пиротехникийн хэрэгсэл буюу салютыг улсын хилээр нэвтрүүлэх нь ихэсдэг. Үүнтэй холбогдуулан ард иргэд стандартын бус салютын хэрэглээнээс зайлсхийх, хэрэглэх ёс журмын дагуу хэрэглэх, элдэв зөвшөөрөлгүй импортлогчийн гар дээрээс салют худалдан авахгүй байх, эсхүл хэрэглэхээс эрс татгалзахыг зөвлөж байна. Уг хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхдээ Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас /ЭБЭХЯ/ авсан зөвшөөрлийг үндэслэн салютад гаалийн бүрдүүлэлт хийж байх болсныг мэдэгдэж байна. Гаалийн байгууллага хууль бусаар салют импортлох тухай мэдээлэл болон зөрчлийн талаар мэдээллийг байнга 1281 лавлах утсанд авч байна.
Shuud.mn
Сонин хачин