Ирэх оноос тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгов
2013-12-27

 

Санхүүгийн зохицуулах хорооны 506 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам”-аар зохицуулалттай этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоожээ. Үүнд, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангасан зохицуулалттай этгээдийн тусгай зөвшөөрлийг 2014 оноос эхлэн хугацаагүй байхаар шийдвэрлэсэн байна.

Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосноор Хорооноос “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн /шинэчилсэн найруулгын/ хүрээнд зохицуулалттай этгээдүүдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хяналт, зохицуулалтыг хийх, улмаар төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэл багатай хүргэхэд ач холбогдолтой юм.

Өнгөрсөн хугацаанд Хорооноос нийт 50 компанид үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгож, давхардсан тоогоор 53 компанийн тусгай зөвшөөрлийг дээрх хугацаагаар сунгажээ.

А.Жаргал

   
Shuud.mn
Сонин хачин
а.жаргал:
больё ооооооооооооооо
2013-12-27