Сэтгэл санааны хохирлыг үнэлж, хариуцлага тооцдог болно
2013-12-27

Найз залуу Г.Алтанхүү гэгчид зодуулж амиа алдсан 21 настай бүсгүй Б.Цэдэн-Ишийн шүүх эмнэлгийн дүгнэлт олон нийтийн дургүйцлийг дахин төрүүлж, хэвлэл мэдээллээр энэ тухай бичиж байна. Учир нь энэ сарын 16-нд гарсан шүүх эмнэлэгийн дүгнэлтэд талийгаачийг цөсний цоргоны үрэвсэл, элэгний үрэвсэл, үхжилтийн улмаас амиа алдсан, хүндэвтэр зэргийн гэмтэлтэй, гадны нөлөөгүй гэж дурдсан байдаг. Хэт нэг талыг барьсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй Талийгаачийн гэр бүлийнхэн санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэж, АТГ-т шалгуулахаар болсон.

 da

Гэмтлийн эмч гэмтлээс үүдэж амиа алдсаныг нотолсон байхад шүүх эмнэлгийн дүгнэлт зөрж байгаа нь өрөөсгөл дүгнэлт болсон байх үндэслэлтэй гэж эмэгтэй парламентчид үзэж байгаа юм. Энэ талаар Эмэгтэй гишүүдийн бүлгийг төлөөлж, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, М.Батчимэг нарын гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 s

Тэд амиа алдсан эмэгтэйд задлан шинжилгээ хийсэн эмч нар болон хүрээлэнгийн удирдлагыг олон нийтийн өмнө гаргасан дүгнэлтээ тайлбарла гэдэг шаардлагыг тавьж байна. Мөн хохирч байгаа эмэгтэйчүүдийн асуудалд төр ямар нэгэн байдлаар буруутай гэж үзэж байгаагаа илэрхийлэн, хууль тогтоомжинд энэ асуудлыг нарийн суулгаж өгөх шаардлагатай гэж мэдэгдлээ. Эмэгтэй гишүүд шүүх эмнэлэгт хүргүүлж байгаа шаардлагынхаа хариуг долоо хоногийн хугацаанд багтааж өгөхийг шаардаж байна. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас тодруулсан юм.

 as

Тангараг өргөсөн эмч албан тушаалаа урвуулан ашигласан бол яах вэ?

 sz

Эмэгтэй гишүүдийн хувьд шүүх эмнэлгийн дүгнэлтийг сонсоод үнэхээр цочирдсон. Холбогдох газруудаас тодорхой тайлбар авсны дараа албан тушаалаа ашиглаж,  буруу дүгнэлт гаргасан эмч, түүнд нөлөөлсөн хүмүүст хариуцлага тооцуулна. Ямар ч байсан энэ хэргийг ингээд орхиж болохгүй. Малайз улсад амиа алдсан бүсгүйчүүдийн асуудал ч бас анхаарал татаж байна. Хохирогчийг хэн байсан талаар шүүмжлэх хүмүүс байна. Тухайн хүн хэн байхаас үл хамаарч, монголын төр иргэнээ хамгаалах үүрэгтэй.

s

Эдгээр асуудал нийгмийн сэтгэл зүйд маш хүчтэй цохилт өгч байна. Тиймээс нийгмийн хүчтэй дэмжлэгийг авч байж, асуудлыг зөв зүйтэй шийдвэрлүүлэхэд нөлөөлөх болов уу гэж бодож байна. Ер нь сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдах аймшигт хэргүүд ар араасаа гарах боллоо. Жилд дунджаар 2000 орчим хүчирхийллийн хэрэг гарч байна. Эдгээр хэргийн хохирогчдын 80 орчим хувь нь охид бүсгүйчүүд байдаг. Хэдийгээр өнөөдөр цөөнгүй хэргийг илрүүлж байгаа ч тэдгээрээс 10 эсвэл 20 дахин их хэрэг илрэхгүй өнгөрч байх магадлалтай.

 a

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсэд нь түүнд өртөгсдийн ойрын хүн болохоор хохирогчид ихэвчлэн нуун дарагдуулж өнгөрдөг байх. Гэхдээ энэ нь асуудлыг шийдэх гарц биш гэдгийг, хугацаа алдсанаар илүү хүнд байдалд орж болох талаар ухуулга, нөлөөллийн ажлыг тогтмол хийж байх хэрэгтэй байх ...

 as

Өмнөх хуулиар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үүргийг хорооны нийгмийн ажилтан болон цагдаагийн хэсэгт оногдуулсан байдаг. Гэтэл тэдэнд сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах төсөв бадаггүй. Тиймээс энэ тал дээр нэлээд онцгойлон анхаарч, дорвитойхон арга хэмжээ авахаар эмэгтэй гишүүд маань идэвхийлэн ажиллаж байна. Тухайлбал, удахгүй өргөн барих гэж буй Хүчирхийллийн тухай хуулийн төслөөр нийслэлд болон хөдөө орон нутагт олон нийтийг хамруулсан хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ түрүүнд хэлсэнчлэн, энэ ажилд зориулагдсан төсөв мөнгө байхгүй. Өнөөдөр хийж байгаа энэ их бүтээн байгуулалтын орлогыг хүнийхээ хөгжилд зарцуулах шаардлагатай байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч мөн нөлөөлөл, танин мэдэхүйн ач холбогдолтой нэвтрүүлэг, нийтлэлүүдийг бэлтгэн цацаж байгаасай гэж хүсч байна.

 a

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төсөлд тусгагдсан шинэлэг зүйл нь юу юм бол?

 a

Энэ хуулийн төсөл УИХ-д хараахан өргөн баригдаагүй, анхан шатандаа явж байгаа. Гэрчийг хамгаалах тухай хууль болон Гэмт хэргийн тухай хуулиудад тусгагдаагүй, урьд нь гэмт хэрэгт тооцогддоггүй байсан үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцох заалтуудыг энэ хуулийн төсөлд нэлээд оруулж өгч байгаа юм. Мөн сэтгэл санааны хохирлыг хэрхэн үнэлэх вэ, энэ төрлийн хохирол учруулсан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг ч тусгаж өгсөн. Манайд хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүд ихэвчлэн орон гэрээсээ оргон зугтдаг бол бусад улсад тэднээс саналыг нь асуудаг. Хохирогч хүсвэл нөхрийг нь явуулж, өөрөө гэртээ үлдэх боломжийг хангаж өгдөг. Учир нь эмэгтэйчүүд хэдий их айдас түгшүүртэй амьдарч байгаа ч гэлээ үргэлж ар гэрийнхээ төлөө санаа тавьж байдаг. Энэ туршлагыг ч бас манайд нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Төсөл өргөн баригдаад, хэлэлцүүлэг өрнөх явцад сайжруулаад явах боломжтой эмэгтэй гишүүд мэдэгдлээ.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zocnin:
ene ail mongotei baigaad hii hooson araatand mongoo vreed uah um..hvn tamlaj baihdaa ineej suusan hvn odoo uilaad bhad n orovdood baigaa um uu..ene vildee n gants udaagiin bus bolohoor tsaanaadaa zauagdsan araatan bn sndee.anh udaa uuriin munhag gargadan um bisn..olon udaagiin vildel..tvrvvcniin avgain naiz n hvrtel zahidal bicncen baisniig olon tvmen unsnaa biz dee.hogiin araatan.zoduulaad vhsen hvn deer snvvh emnelgiin dvgnelt zorvvtei garsan ucnir n mongo ogood tsosii n hoorgcnihgvi uay um vzeegvi umnuudiig..odor bvr hvnii tsustai holildson ajil hiiceer baigaad tiim umand tsocnirdohgvi bolcnihcon garuud l bn sndee kk
2013-12-28
п.наран:
зөв шүү үүүүүү
2013-12-28
deerh hund:
deerh hund helehed: aluurchnii ar geriig il bolgo geed bgaa ni zuvhun aluurchnii ar ger gedgeer ni bish ted yun surtei yum heden tugrug ugvul bolohiin geh zergeer hohirogchiin ar geriiheniig doromjilson bolohoor tegj bgaa yum. ternees zugeer muruuruu uuchlal guigaad ch yumuu yavj bsan bol il bolgo ene ter gehgui l bsan
2013-12-28
zocnin :
malaizad amia aldsan 2 ohinii amiar togloson malaizcnuudtai hurtsaar yarih hergtei oshoo yamarcn hynii amind hyrcn bolsoshgyi . top ni aluurcnin malaizcnuudaa hamgaalj bhad manai mongol uls tsaashid irgenee hamgaalahiin tuld diplomat haritsaagaa tasalsan cn bid malaiz metiin heel hahuul , laliin muuhai shashint ulsaar dutahgyi
2013-12-28
zocnin :
tanii hyyhed oor oor aranshintaig ta anhaardag biz tiim bolohoor hyyhed tsaanaas irdeg iimd ger byliin gishyydiig buryytgaj bolohgyi.
2013-12-28
çî÷èí:
íààä ä¿ãíýëò ãàðãàñàí ýì÷ íàð ÷èíü àíõ óäàà èéì ¿éëäýë õèéñýí ãýäýãò ýðãýëçýæ áàéíà. ýíý ýì÷ íàðûí óðüä íü ãàðãàæ áàéñàí ø¿¿õ ýìíýëãèéí ä¿ãíýëò¿¿äèéã äàõèí øàëãàæ ãýìò ¿éëäýë õèéñýí íü áàòëàãäâàë ýíý õýðýã äýýð íýìæ ÿë îíîîõ õýðýãòýé.õè÷íýýí ÷ èðãýíèé ýðõ àøãèéã èéì áàéäëààð õîõèðîîñîí áàéõ ìàãàäëàë áàéíà.
2013-12-28
hurdan ilruul:
yag unen aluurchnii ar geriinhnes ur huuhde hol bailgah heregtei.uchir ni ted aluurchintaiga adil hunii unergui arilsan dorortoi zan gargaj bn.shuuhin 3 emchiig olni umnu il garga yariltslagat oruul.mergejliin ajlaa hiih erhiih has.bas avilgad idegdsen shuuh emnelgiig undseer ni uurchil shalga
2013-12-27
huuli:
hen ch murdun baitsaaltiin ajillagaand hondlongoos nolooloh erh bhgui.muusain uls torchid hudlaa ard tumenii setgel zuigeer togloh hereggui
2013-12-27
unshigch one:
yag zuv, ene asuudlig ingej ih hural bolon turiin hemjeend yarij baij darahgui bol ene shuuh emnelegiinhen bur davarch guitseh ni ard ni ard irged hohirch bn
2013-12-27
вввв:
алуурчны ар гэр ах дуугийн талаар мэдээлэл гаргаж олон тумэнд харуулаач . новшуудаас ард тумэн ур хуухдээ хол байлгах хэрэгтэй байна
2013-12-27
uran:
энэ асуудлыг маш хурцаар тавих цаг аль хэдийнээ болсон шүү дээ. хүний амь сүйдсэний дараа анхаарч байгаа нь нэн харамсалтай. одоо ч амь нас нь баталгаагүй байгаа эхчүүд бүсгүйчүүд зөндөө л байгаа шүү дээ. хуулиа хурдан батлуулмаар байна ш дээ.
2013-12-27
eebii:
ene heden emch nar hedhen zoosnoos ingej ulaan tsaim iim aimshigtai yum hiih gj dee shudarga ebii ed nariig diileh bolvuu ed chini ulsiin dotor uls boltson yum bna duu
2013-12-27
sarc:
aluurchny ar geriinhniig sonind zurgiig nitavij, tv geer il todoor gargaya.
2013-12-27
degermaa:
shuuh emnelgiin emch nariin ugiig sonsmoor bn, anhnii tuslamj uzuulj mes zasal hiisen adilhan emch nar mash hnd gemtseniig notolj baihad shuuh emnelgiin dugnelt shal hudlaa garsniig yamar ch hun heleh baihdaa, ene emch nariin hiisen uildel mongoliin buh humuusiin durguig hurgej bn, huniig huurlaa gehed huuliig huurch chdna gejuu ta nar, chadahgui, amjihgui shoo gej helmeer bn, ichinnorov oo, ene hergiig saitar shalgaj ug undseer ni uhaj tunhuhgui bol mash tom avilga ene emnelegt gazar avaad bgaa ni todorhoi haragdaj bn, aluurchnii ar geriinhniig olon niited il bolgoochee
2013-12-27
zochin :
huuli gargaj ene yadarsan busguichuudee avrahgui bol araatan bolson arhind orson yumnuudiin gart ikh uregdej baina shuu. tsagdaa duudaa ch irdeggui yum baina lee, tiimees haanah hariutsaj ochih baikh yum, heden udaa duudahad eruugiin hereg uuseh yum, herev horigdvol alban jurmaar ajil hiilgej ger bulee tejeej baikh uureg huleeh *rdlagatai baina. er ny hunii ami hohirooson bol bukh nasaar ny tejeej mungen telber ar gert ny egch baikh albadlagiin huuli gargamaar baina, tegeed hir humuujsen, ar gertee herhen yaj tusalj baisniaas shaltgaalj shorongoos sullah *rdlagatai zugeer shorond orood hetsuu amdraltai ar geree hohiroogood alga bolj baina. er ny 20-ood jiliin e,mnees tran*id amdarch baisan yum uu esvel ezengui huuhduud , zaluus er ny arhinaasbolj ikh zerlegshij baina arhinii huulia bas hurdan gargamaar baina yaduural,arhidalt bol uneheer iim emgeneld yah argagui hurgej emegteichuud okhid ertej baigaag emegtei tu*ed min harj oilgooroi
2013-12-27
gege :
ger buliin huchirhiilel gdeg asuudlaa tomoor yariad tsaana ni ter neg baliar aluurchin joohon halhlagdaad bna uu daa bas shuuh emnelgiin hulgaich nar nuugdaad l bna daa
2013-12-27