Капитал банкны сайн үйлсийн аян халамжийн төвийн хүүхдүүдийг баярлууллаа
2013-12-30

  Капитал банкны хамт олон нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн Баасан гарагт “Бадамлянхуа” хүүхдийн төвийн харъяа “Өгөөмөр” халамжийн төвд зочлон “Капитал банк”-ны нэрэмжит ногоон байгууламж, цэцэгжүүлэлтийн танхим байгуулан, хүүхэд бүрт тасалгааны цэцэгсийг шинэ жилийн тэвэр дүүрэн бэлгийн хамт гардууллаа.

Түүнчлэн "Хайтан” клубын багш тасалгааны ургамал тарьж ургуулах, арчлах, ногоон орчны талаар зөв зохистой ойлголт өгөх, байгаль орчноо хайрлан дээдлэх экологийн анхан шатны боловсрол олгох сургалтыг хийсэн нь хүүхдүүдэд маш сонирхолтой, өгөөжтэй байлаа. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрладаг “Өгөөмөр” халамжийн төвд 5-13 насны 20 орчим хүүхэд өсч хүмүүждэг бөгөөд хүүхдүүд шинэ оныг угтан зохион байгуулсан тус арга хэмжээнд маш их баярлаж талархсанаа илэрхийлж ая дууны мэндчилгээ толилуулснаас гадна өөрсдийн гараар хийсэн бүтээлээсээ банкныхаа ах эгч нартаа бэлэглэж байлаа. Энэхүү арга хэмжээг МҮХАҮТ-ын дэргэдэх “Органик монгол” хөтөлбөр, NTV телевизийн хамт олонтой хамтран зохион байгуулсан байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Shuud.mn
Сонин хачин
кккк:
дэмжиж бна зочноо
2013-12-30
зочин:
капиталынхан өөрсдийнхөө ажилчдыг төрж болохгүй гээд гэрээ бөайгуулсан. оронд нь ажилчдынхаа дунд хэн олон хүүхэд өргөж авах вэ уралдаан зарлавал ямар вэ. банкны эзэн өөрөө элбэгээг давж хүүхэд өргөж авах байлгүй дээ.
2013-12-30
zochin:
bayar hurgii daraagiin arga hemjee ni ajilchiddaa belgevch ogokhgui bolloo gesen medee tavibal niigmiin hariutsalgiig deed legch nomir 1 bolkh geed baidag ug ni
2013-12-30