Чингисийн талбайгаас автобус үйлчилнэ
2013-12-31

Шинэ жилийг угтсан олон арга хэмжээ болж байгаагийн нэг нь "Улаанбаатарын мөнгөн үдэш" шинэ жилийн цэнгүүн билээ. Тэгвэл он солигдох мөчийг Чингисийн талбайд угтсан иргэд гэртээ хэрхэн харих тал дээр санаа зовох зүйлгүй аж. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусуудыг Чингисийн талбайн гурван талд түр зогсоохоор нийслэлийн Тээврийн газраас зохицуулжээ.

1

Шинэ жилийн үдшийн цэнгүүн 22:00 цагаас эхлэн 00:00 цагаас өндөрлөх юм. Төв талбайд цугласан иргэддээ зориулан нийтийн тээврийн автобусууд 00.30 цагаас Чингисийн талбайгаас 20 чиглэлд 23 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Эдгээр автобус нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын урд буюу А зогсоол, Чингисийн талбайн урд В зогсоол, Чингисийн талбайн зүүн талд буюу Соёлын төв өргөөний урд С зогсоолоос иргэдэд үйлчлэх юм байна.

1

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
трлэбт:
маргааш өглөө хөөрхий цэвэрлэгээний ажилтнууд хэдэн машин хог талбайгаас цэвэрлэж ачих бол ?
2014-01-01
ganbold:
ta bvhend shine jiliin mend hvrgie
2013-12-31
gantumur:
sain bn shuu dee tei
2013-12-31