Энэ сараас ТОСК үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ
2014-01-02

Монгол Улсын Засгийн газраас төрийн орон сууцны баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төвлөрсөн удирдлагаар хангаж, иргэдийг орон сууцаар хангах төрийн орон сууцны төвлөрсөн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2013 оны 253 дугаар тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци”–ийг үүсгэн байгуулсан билээ.

Тэгвэл ТОСК энэ сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулах аж. Уг корпораци нь Ерөнхий сайдын удирдлаган дор байгуулагдаж байгаа бөгөөд нийь зургаан хэлтэс, 80 орчим орон тоотойгоор ажиллахаар болсон байна.

Өмнөх ОССК дээр байр авах иргэдийн материал бөөгнөрч, материалын хариу гарахад хэдэн сар шаардлагатай болох хэмжээний ачаалалтай байсан. Тиймээс цаг үеийн нөхцөл байдлын шаардлагын улмаас татан буулгаж, ТОСК болгосон юм.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин