“Соёл урлагийн ордон”-той болно
2014-01-02

 

Манай улс дэлхийн стандарт бүхий “Соёл урлагийн ордон”-той болох төсөл сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд судалгааныхаа түвшинд явагдаж байсан билээ. Тэгвэл уг төсөл энэ оны эхний улиралд албан ёсоор нээлтээ хийж, хэрэгжиж эхлэх юм байна.

“Соёл урлагийн ордон” нь 5000 хүний суудал бүхий тоглолтын их танхим, 1200 хүний суудал бүхий тоглолтын бага танхимтай байх бөгөөд Кино театрын их, бага танхим, Үзэсгэлэнгийн их, бага танхим, Тайзны зураачид, Оёдолчдын танхим, Сургалт, сургуулилтын танхим, Эмчилгээ, гоо сайхны танхим гэх мэт бүх зүйл нь бусад орнуудын урлагийн ордонтой эн тэнцэхүйц байхаар төлөвлөгджээ.

 

Мөн тайз дэлгэц, хөгжим техник, гэрэлтүүлэг тоног төхөөрөмж нь олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн өндөр түвшиний байх ба дотоод зохион байгуулалт, тохижилтын хувьд зөвхөн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахад зориулагдсан байна.

Энэхүү төсөл энэ оны эхний улиралд монголын бүх урлагийн төлөөлөл бүхий 1000 уран бүтээлчийн дэмжин оролцож буйгаа илэрхийлсэн батламж бичгийг ард түмэндээ болон төр засаг, нийгэм олон нийтийн байгууллагад хүргүүлэн, үйл ажиллагаагаа танилцуулсан хурлаар албан ёсны нээлтээ хийхээр болжээ.

Б.Буд  

Shuud.mn
Сонин хачин
mongol:
za unen l bol yahav de yostoi l hun ichij nuur ulaimaar hongil ahiad barichihav dee
2014-01-06
зочин :
багшийн ордон гэж мосний хонгил барьж сайд нь монго идсэн одоо гое зураг хулхи ордоноор яах вэ хэдэн 1-2давхар цэцэрлэг торох сургууль барьсан нь дээр
2014-01-02