“Coal Mongolia-2014” дөрөв дэх удаагийн чуулган болно
2014-01-02

“Coal Mongolia-2014” нүүрсний  салбарт хөрөнгө оруулагчдын дөрөв дэх удаагийн олон улсын чуулга уулзалт ирэх сарын 20, 21-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Тус чуулга уулзалт Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, хөрөнгө оруулалт, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж Азийн бүс нутагт Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагдах аж.

2013 онд манай улсын нүүрсний зах зээл хүндхэн жил байсан боловч нүүрсний компаниуд түүхэнд байгаагүйгээр маш өндөр үзүүлэлттэйгээр 11 сарын байдлаар 28,6 сая тонн нүүрсийг олборлож, экспортод 16 сая тонныг гаргасан ба энэ нь өмнөх 2012 оны экспортын хэмжээндээ дөхөж очиж буй үзүүлэлт бөгөөд өмнөх оноос 6 сая тонн нүүрс илүү олборлосон байна.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин