Тайваньд “H7N9” вирус илэрчээ
2014-01-03

Тайваний эрүүл мэндийн хүрээлэнгээс Хятадаас ирсэн жуулчнаас шувууны томуугийн “H7N9” вирусын халдвар илэрсэн гэдгийг баталжээ. “H7N9” аюултай вирус Тайваньд илэрсэн хоёр дахь тохиолдол юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-нд Хятадын Жиансу мужаас Тайваньд жуулчилж ирсэн 86 настай эрэгтэйд шувууны томуугийн шинж тэмдэг илэрсний улмаас эмнэлэгт хэвтэн, шинжилгээ хийлгэх үед “H7N9” вирусын халдвар авсан нь тогтоогдсон аж.

Халдвар авсан эрэгтэй Тайваньд ирсэн даруйдаа 25 хүний хамт тус улсын дурсгалт газруудаар зочилсон байна. Түүнтэй хамт явсан жуулчид энэ вирусын халдвар авсан эсэхийг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Мөн Тайваний эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн сүүлийн тохиолдлоос үүдэн томуугийн вирусын тархалтыг зогсоохыг тулд олон нийтийн газруудыг ариутгаж эхэлсэн байна.

Хятадад энэ өвчний вирусээр халдварласан  150 гаруй тохиолдол бүртгэгдэж, долоон хүн амь насаа алдсан юм. “H7N9”-ын улмаас Бээжин, Хонконг, Шанхай зэрэг хотод шувууны махаар хийсэн бүтээгдэхүүн зарж борлуулахыг хоригложээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин