Хүндийн өргөлтийн өсвөрийн аваргууд тодорно
2014-01-03

Монголын хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулдаг уламжлалт тэмцээнүүдийн нэг болох Өсвөр үеийн 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 04-05-ны өдрүүдэд Спортын төв ордны А зааланд болох гэж байна.

Энэхүү тэмцээний үеэр Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх тамирчдыг болон хүүхдийн II олимпод эрх авах боломжтой өсвөрийн тамирчдыг сонгон шалгаруулах юм. Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь Эрэгтэй: 40, 44, 52, 56, 62, 69,+69 Эмэгтэй: 40, 44, 48, 53, 56, 63,+63 гэсэн нийт 14 жинд медалийн эздийг тодруулах аж.

Тэмцээний техникийн зөвлөгөөний хурал өнөөдөр Хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн зааланд болно.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин