Гурилын салбарын гурилдах арга
2014-01-03

Гурилын үнэ нэмэгджээ. Цагаан сар дөхөж байгаа учраас бараг л жам ёсны асуудал байх. Дээдийн дээд гурилын үнэ өмнөх сарынхаас 3.4 хувь, дээд нь 6.5 хувь, нэгдүгээр гурил 3.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Учир нь үйлдвэрээс гарч буй гурилын үнэ нэмэгдсэн. Хамгийн сүүлд “Улаанбаатар гурил” ХХК  гурилынхаа үнийг нэмсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 850-860 төгрөгийн үнэтэй байсан “Улаанбаатар” дээд гурил 940 болон нэмэгдэж, одоо бүр 1020  төгрөг болон өссөн байна. Нэгдүгээр гурил ч ялгаагүй. 2013 оны аравдугаар сард 570-580 төгрөг байсан бол сарын дараа 640-650 төгрөг болон дээшилсэн. Одоо килограмм тутам нь 680-690 төгрөгөөр үнэлэгдэж байна. “Алтантариа”-н гурил ч нэмэгдснийг харж болно. Дээд гурил нь өнгөрсөн онд 850-890 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол он гарангуут 920 төгрөг болон нэмэгдэв. Нэгдүгээр гурил нь 580-590 төгрөгөөр савлагдаж байсан бол одоо 610-620 болон өссөн байна. Энэ бол үйлдвэрийн үнэ. Дамжлага бүрт үнэ дахин нэмэгдэж, эцэстээ хэрэглэгчид ачааллыг үүрдэг. Бууз банш, хэвийн боов гээд авахгүй байхын аргагүй хэрэгцээ нэмэгдлээс зугтаах боломж олгохгүй.

6

Гурилын үнэ яагаад нэмэгдэж буйг холбогдох яамаас, зарим үйлдвэрлэгчээс тодруулав. Бүгд л улаан буудайны үнэ нэмэгдсэн учраас аргагүй гэж байна.Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн н.Отгонболор үнэ тогтворжуулах гэрээний хугацаа дууссаныг дуулгав. 2012 оны 11 дүгээр сард Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, ШӨХТГ, гурил үйлдвэрлэгчдийн хооронд байгуулсан гэрээний дуусах хугацаа өнгөрсөн оны есдүгээр сар байсан аж. Цаашид үргэлжлэх эсэх  нь тодорхойгүй байгааг ч  хэлсэн. Дээр нь 2012 онд нэг тонн нь 280 мянган төгрөгөөр үнэлэгдэж байсан буудай 2013 онд 320-400 мянган төгрөг болсон нь гурил үйлдвэрлэгчдийн үнэ нэмэх гол шалтгаан гэж үзэж байгаа аж. Улаанбаатар гурилын маркетинг хариуцсан захирал н.Шинэбаяр ч буудайн үнийн өсөлт аргагүй байдалд оруулсныг хэлж байна. Тэрээр гурилаа байж болох хамгийн хямд үнээр зарж буйгаа хэлээд өртгөө нөхөхийн тулд үнэ нэмснээ ярив. Тус компани Монгол улсын Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж буй “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрт хамрагдаж, 24 тэрбум төгрөг авсан ч зээлээ төлчихсөн аж. Тэгэхээр төрийн зүгээс хариуцлага ярих боломжгүй гэсэн үг. “Алтан тариа” анхнаасаа энэ хөтөлбөрт хамрагдаагүй. Гурил үйлдвэрлэлийн 90 хувь нь улаанбуудайнаас шалтгаалж байхад үйлдвэрлэгчдийг буруутгах хэцүү. Гэвч ачааллыг нь ард түмэн нуруундаа үүрдгийг  мартах ёсгүй.

7

Уг нь төрөөс тодорхой хэмжээний арга хэрэглэдэг. Гурилын 35 үйлдвэрт 61 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгсөн. Харин энэ зөвхөн гал унтраах төдий арга байсныг өнөөдөр харж байна. Хугацаа нь аль хэдийнэ дуусчихсан, цааш нь үргэлжлэх эсэх нь ч тодорхойгүй. Төр тариаланчдыг ч хөсөр хаяагүй. Улаанбуудайн тонн тутамд нь 100 мянган төгрөгийн урамшуулал өгдөг. Мөн шатахуун, үрийг ч хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог. Тариаланчдын хүч хөдөлмөрийг үгүйсгэх аргагүй ч нэмэгдэл хэтэрч буйг хэлэх хэрэгтэй байх. Буудайн дотоодын хэрэгцээг 100 хувь хангана гэдэг ч өнөөдөр хойд хөршөөс 100 мянган тонн буудай импортлохоор салбарын сайд ярьж сууна. Тэгвэл багтаж шингэхгүй, хийх сав сааль олдохгүй байсан их хэмжээний буудай хаачив гэж үү? Тариаланчид буудайгаа урд хөрш рүү гаргах сонирхолтой болсон. Тэдний энэ үйлдлийн “буянаар” Монголын төр гаднаас буудай худалдан авч, ард түмэн үнэтэй гурил идэж байна.Төр нь ч, тариаланчид нь буудайн дотоодын хэрэгцээг 100 хувь хангана гэж цээжээ дэлддэг. Үнэн хэрэгтээ энэ чих хуурах төдий хий хоосон зүйл байдгийг хэн хүнгүй харж байна. Гурил үйлдвэрлэгчид ч, тариаланчид ч, төрийнхөн ч гурилдагчид аж.

 5

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
bodoj bich:
er ni bol bodit bdal dr yu blood bgag yvj nuder uzej bieer medregui bj hudlaa yrih herggui bzde bas neg negne dairj gutgeh bol bur ch muhai unende altan tariagin guril bu*sa hymdhan ene jilihen guril sn l ba le shde
2014-01-06
buudai:
said ni tarialanchdiig barina,xodolgono, taria budaga xiix xuraax sawiig ni zoxitsuulna, export importiig ni shiidne tegsnee guril vildwerlene. neg xvnii medeld bvgd baixaar yaah bile, ternii erx ashgiin daguu l zoxitsuulagdaj taarna shvde... toriin erx medleeree ooriixo companyd ashigtaigaar bux talaar shiidwer gargana,,, xilee neej xaana, xongololt ene ter gej xudlaa yum yarin ulsiin mongiig oorsdodoo naana,za tegeed ard tumnii tarxiig yaaj l bol yaaj erguulj chadxiimda. nogoo shudraga orsoldoon morsoldoon baixgvishddd,,,ennii tuld l tend ochij suux gej zvtgedeg bailgvi de... orsoldogchgvi yalagch ch genvv... :p
2014-01-06
иргэн:
алтантариан гурил буузанд гайгүй л байна ш тээ.
2014-01-06
irgen:
uniig ni harahaar hamagiin baga unetei ni altantaria bgaa yum bn tee
2014-01-06
номин:
алтантариа нь 920 байхад улаанбаатар нь 1020 болчихсон юм уу. 100 төгрөгний зөрүүтэй юу...зөөөөз..
2014-01-06
zochin.gg:
kkk, yamniih ni darga ni guriliin uildvertei biz de, ashig sonirhol ni l bgaa bhgyi yu daa,
2014-01-06
zochin2:
gyriliin une usch erged hoolgui honohnee salbariin yam uu hj bnaa heden chadvargui humuuseer yam ni duurchee
2014-01-04
иргэн:
засгийн газар гурлын үнийг тогтвортой барина гэсэн чинь яасан бэ дандаа худлаа хэлж ард түмнээ мунхаруулж байх юм ийм муухай худалч луйварчин улс огцорооч их хэмжээний улаан буудай авлаа гээд байсан чинь яасан бэ та нар ингэж битгий худлаа ярьж бөйгаач
2014-01-04
тариаланч:
тариаланчдийн хөлс хөдөлмөрийг байнга үгүйсгэж байх юм. одоо хүртэл тариаланчид зарим гурилийн үйлдвэрээс мөнгө аваагүй, урамшууллийн мөнгө аваагүй байгаа.энэ эрсдэлтэй салбарт цаг агаарийн хэцүү нөхцөлд олон зуун сая төгрөгөө газарт булж тэнгэрт найдаж бизнес хийж байгаа тэнэг хүмүүс бол тариаланчид. үнэн хэрэг дээрээ 2013 онд улсын хэмжээнд 200 мянга хүрэхгүй шахуу улаан буудай хурааж авсан шүү дээ
2014-01-04
cheka-d:
cheka chi millhouse uu? ub guriliinh uu?
2014-01-03
unen:
altan taria mash muu.guril ni us daahguin deer hav har!altan tarian gurilnaas mongon us ilersen tukhai neg heseg shuugiad ongorson.hen ch hariutslaga huleegeegui.tiim ch uchraad ted ard tumniig huurch, shulsaar l bna.mash kharamsaltai.hereglegchdiin erhiig hamgaalkh gazwr gej bdag bhaa.iim baidliig taslan zogsoojh kheregtei bna shuu!!!
2014-01-03
чека:
алтан тариа жил болгон ингэж бусдыг уруу татаж үнэ нэмж байх юм,тэгээд гурил нь монголын хамгийн муу гурил,өнгөрсөн онд эдний гурилаар хийсэн хоолны гурил урсаад,бууз түүхийрээд ёстой заваарсан юм болсон,цагаан сарын дараа хүмүүс хэл ам хийсний хүчэнд гурилаа буцаасан шүү,тэгээд бурууг нь байгаль цаг уур,тарианы болц гүйцээгүй байсан,цавуулаг муутай байсан зэрэгт чихээд өнгөрсөн,мэдэж байсан юм бол яах гэж гурил үйлдвэрлэсэн юм бол,өнөөх сүрхий лаборатори нь хаачсан,мундаг лаборантууд нь юугаа шалгасан юм бол ,гурил идэж үзээгүй лаборантаас ард түмэн нь илүү байлгүй дээ,алтан тариан гурилыг бүү аваарай зөрүүдлээд авмаар санагдвал их хэмжээгээр бүү ав,их хэмжээгээр авах болвол буцааж болох эсэхийг нь лавлаж байж аваарай,үүнийг цааш нь дамжуулаарай
2014-01-03
mongol:
bayar geel bujignaj bhad n l 1 kg tutamd 100 tog nemegdej bn
2014-01-03
irgen:
une togtvorjuulah neriin dor mungu ugaasan shu.
2014-01-03