Төгрөг дахин“сульдаж” эхэллээ
2014-01-03

Ноён “ногоон”-ы ханшийг цаашид ч суларна гэж байсан зарим эдийн засагчдын таамаглал биелэлээ олсонгүй. Өнгөрсөн сарын эхнээс буурч, 1640 төгрөгт хүрсэн ам.доллар сарын сүүлчээс эргээд өсч, өдгөө 1700 төгрөгт хүрээд байна. Угаасаа ч манайд орж ирэх гадаад валютын урсгал болон тэмдэглэлт баяр, улирлын чанартай гэх мэтчилэн олон шалтгаанаас үүдэж хэлбэлздэг ам.долларыг урьдчилан яв цав таамаглана гэвэл бэрх юм.

6

6

Ам.долларын урсгал сайжрах уу

Сарын өмнөөс буурч байсан ноён ам.долларыг самурай бонд арилжсантай холбон тайлбарлаж байв. Тэгвэл өнөөг хүртэл манайд самурай бондын мөнгө орж ирээгүй байгаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаан “Самурай бондын эхний ээлжийн мөнгө ирэх долоо хоногоос орж ирнэ. Энэ мөнгийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулна” гэдгээ 12 дугаар сарын 31-нд хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Японы талаас бондын эхний ээлжийг буюу 30 тэрбум иен /290 орчим сая ам.доллар/ тус улсын зах зээл дээр амжилттай арилжаалсан тухай мэдээллийг гаргасан билээ. Манай улсын хувьд нийтдээ 600 орчим сая ам.доллартай тэнцэх “самурай” бондыг арилжаалах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр бондын арилжаа бүрэн гүйцэд болоход дахиад 300 орчим сая ам.доллартай тэнцэх “самурай” бонд арилжаалагдах ёстой юм. Энэхүү арилжаа хэзээ, хэрхэн явагдах нь одоогоор тодорхойгүй байна. Ямар ч байсан салбарын сайдынх нь хэлсэнчилэн эхний ээлжийн мөнгө тун удахгүй Хөгжлийн банкны дансанд орох бололтой.

6

Түүнчлэн ам.долларын бас нэгэн эх үүсвэр  болох Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ оны эхний хагас жилд багтаан шийднэ гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа билээ.

7

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд өсч эхэллээ

Тэгвэл шинэ жилийн баяр ойртохтой зэрэгцээд савлаж эхэлсэн ам.долларыг сар хүрэхгүй хугацааны дараа болох “цагаан сараар яах бол” гэх айдас өнөөдөр иргэдийг түгшээгээд эхэлчихсэн. Ихэнх бүтээгдэхүүнээ импортоор авдаг манай улсын хувьд гадаад валютын савалгаа иргэн бүрийн нуруун дээр ачаа болж, хэтэвчийг нь тэмтэрч байна. Жилийн өмнөх ам.долларын ханш 1390 төгрөг байх үетэй харьцуулахад өнөөдөр цай, будаа, элсэн чихэр, өндөг, ургамалын тосноос эхлээд л гадна, дотны гэлтгүй бүх л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа дунджаар 20 орчим хувиар өссөн.

7

Мөн сүүлийн саруудад харьцангуй тогтвортой байсан махны үнэ оны өмнөөс өсөөд эхэлсэн бол сая шинэ он гарангуут гурилын үйлдвэрүүд эхнээсээ үнээ нэмлээ. Цаашдаа ам.доллар энэ мэтчилэн савлаад байвал бусад бараа бүтээгдэхүүний үнэ ахиад өсөхгүй гэх баталгаа алга байна.

7

А.Жаргал 

Shuud.mn
Сонин хачин
монгол эр хүн:
данкайсан том эдийн засагтай хэрнээ ард түмэн нь элгээрээ хэвтцэн юм байна гэж юу байдгийн. засгийн газар нь уих дотроо ороод суучихсан. кабинитаа хэтэрхий нүсэр бүтэцтэй байгуулчихсан юу юм бэ эд нар. гуравхан сая хүн амтай улс байж энэ олон шорон, төрийн нүсэр бүтцээр яах гэж байгаан. дээрээс нь шүүх бүрэлдэхүүнээ арай дэндүү өргөжүүлцэн яах гээд хэнийг шүүх гээд байгаан. тэгээд худлаа үнийн өсөлтийг нэг оронтой тоонд барина. экспортыг нэмэгдүүлж импортыг багасгана, макро микро эдийн засаг ч гэх шиг хэнд ч наалдацгүй хэрэггүй үгнүүдийг чинь сонссоор байгаад залхаж байна ш дээ. тэр оюу толгойг ядаж ард иргэддээ наалдуулаач. нэн түрүүнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг хэрэгтэй байна новшнуудаа. хүүхдүүд коридорт төрж, цэцэрлэгт явж чадахгүй, сургуульд орохоороо гурван ээлжээр хичээллэх үү новшнуудаа.
2014-01-04
монголчуудаа нойрноосоо сэр:
чингис бондоор юу хийсийн өрөнд баригдсан орон л болгоо биздээ. өрөө дарахын тулд самурай бонд гаргана гэнэ. тэгээд самурай бондыхоо өрийг яах уу. доллар их хэмжээгээр орж ирлээ гээд нэг ч иргэнд ач тусаа өгөхгүй гэдэг нь нар зүүнээс манддагтай адил зүйл. одоо хамгийн түрүүнд үйлдвэрүүд барихгүй л бол монгол сүйрэхэд ойрхон байна. эдийн засгийн алуурчдын бодлого яг монголд хэрэгжиж байна. эдийн засаг нь өсөлттэй гардаг боловч улам бүр ядуурал газар авдаг бодлого. эрдэнэтэд молибдений шатаах зуух баривал эрдэнэт үйлдвэрийн 10 жилд олох ашигийг 1 жилд олох боломж байна. монгол импортоороо аль хэдийн хараат болсон. дотоодоо хангах үйлдвэрүүдийг маш эрчимтэй дэмжиж явуулах хэрэгтэй
2014-01-04
zochin:
mongolbank suuliin ariljaagaar belen 28saya svop 33saya $ zarsan teheer 300 saya$ chini 5doloo honogt zaraad duusah yum bishuu nadad tailbarlaad uguuch. teneg mangaraar mini buu duudaarai
2014-01-04
bond:
daraa n jeams bond gargana za
2014-01-04
teneg:
bond opj ipcen.p xend ashigtei wym be apd tvmend lab bish tegex.p xend gedeg ni oilgomjtoi $gedeg beleneep opj ipexgvi ee mongolchyydaa
2014-01-03
toroo deedlen shutegch:
on garaad $ buuna gej manai eronhii said maani helsen buuj l taaraa. mergen toriin neriig buu unaga
2014-01-03
зочин:
му-ын зг-ын холч мэргэн бодлогын ачаар гадаад валютын ханш сулрах асуудал өнгөрсөн. “самурай" бонд байтуугай "гитлер" бонд орж ирсэн ч суларахгүй.
2014-01-03
buuna:
udahgui mash ih dollar orj irnee dollar avbal aldagdald ornoo
2014-01-03
fhjkjf:
teneguud ee. gazar geseheer goyo bno gedeg unen shuu! yu ch oilgohgui yum
2014-01-03
sonjooch:
2 saidiin asuudal shiidegdsen tul odoo usd dahiad l usnu. shulga batbayaraas odoo l asuumaar bgaa uym.
2014-01-03
mald:
uul uurhain buteen baiguulalt dulaanii ulirald todorhoi shatuudaa amjij hiihgui bol mungu ni dahiad 1 jil zugeer hevtene
2014-01-03
tenegt :
gazar geseh yamar hamatain
2014-01-03
tiim shuu :
asar ih mungund tsag hugatsaa gj aihtar huchin zuil nuluul;j bga bolhoor gazar gesenguud yaj ch chadahgui dolloriin ursgal naashlah bh aa
2014-01-03
molom:
yag ene tugrugiin hansh unaltiig 3jiliin umnu neg mongol hun bichij baisan ediin zasgiin aluurchid ehlleed asar ih mungunii ursgal yavuulaad avah yumaa avsnii daraagaar hanshiin usult dain bolson yum shig nirgene gj manai yum duusaagui bolhoor dahiad munguu yavuulj l taaraa oiriin 6 sariin dotor dollor asar unana manaihas avah yumgui boltol urgeljilne tgeed gazar doorh maani shavhagdaad irheer l hetsuu yum bolno doo ter boltol manaihiig yaj ch chadahgui
2014-01-03
dollar:
hariutslaga gj haa bn
2014-01-03