Хүндийг өргөлтийн өсвөрийн УАШТ эхэллээ
2014-01-04

Монголын хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулдаг уламжлалт тэмцээнүүдийн нэг болох Өсвөр үеийн 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны А зааланд эхэлж байна.

Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 108 тамирчин оролцож байгаа юм. Тэднээс эрэгтэй: 40, 44, 52, 56, 62, 69,+69 эмэгтэй: 40, 44, 48, 53, 56, 63,+63 гэсэн нийт 14 жинд медалийн эзэд тодорно. Энэ удаагийн тэмцээнд орон нутгийн тамирчид цөөнгүй  оролцож байгаа аж.

Тэмцээнээс Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх тамирчдыг болон хүүхдийн II олимпод оролцох өсвөрийн тамирчдыг сонгон шалгаруулах юм. Хоёр өдөр үргэлжлэх тэмцээний аваргууд маргааш тодорно.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин