Хотын цагаан сар
2014-01-04

Шинэ жилээ угтлаа, бид. Зоорь дүүрэн шампансктай “Хаус” эдлэндээ очиж, ханан пийшэндээ гал өрдөж халуун дулаан орчинд дурсамж дүүрэн  тэмдэглэсэн өрх ч бий, умгар гэртээ утаагүй зуухандаа нүүрс шатааж,  “нарька” сэржимлэж сэтгэл гундуухан шинэ оноо угтсан нэгэн ч байгаа.

Хэн хаана ч байсан байлаа гээд бид бүгд л шинэ итгэл, том зорилго, багаар хэлбэл өөрчлөгдөнө гэсэн горьдлого найдвар тээж 2014 оноо угтсан. Баяр баярын өнгө жил жилдээ өөр байдаг гэдэг. Энэ шинэ жил дулаахан тэр хэрээрээ гэрээс илүүтэй гадна талдаа хөл хөдөлгөөн “настер” ихтэй байснаараа онцлог байлаа. Оны эхний өглөө саарал биш тунгалаг байж, оны эхний өдрийн нарыг бүтэн  харсандаа бид урамтай байлаа.

ааа

Одоо цагаан сар хаяалжээ. Сар шинийн эхэн энэ баярыг мэнд амараа асууж, тохой өргөн золгож, элгэн саднаар цуглах баяр гэхээсээ илүүтэй ширээний ууц, гарын бэлэг, хүний өмнө улалзах хүрэн нүүрийг талхлах мэтээр харж бэлдэж, ядарч стрессдэх болсоор уджээ.

Аав ээж ахмадуудын дурсахаар бол хаврын тэргүүн сарын сарын шинийн нэгэн гэдэг ер бусын их билэг дэмбэрэл, ёс эрэмбэ, ерөөл дууны сар байж. Мөн тэр хэрээрээ элгэмсэл дотнослыг эвлүүлсэн дурсамж дүүрэн өдрүүд болж хүний амьдралд ч тод мөртэй үлддэг байж.

Цуу ямбуу, хавсай боов, мөсөн чихэртэй цав цагаан дурсамжтай, гэр дүүрэн дуутай өнгөрүүлсэн ахмад үеийнхнийхээ цагаан сард нэг зочилмоор золгомоор санагдана. Ардын уран зохиолч П.Бадарч гуай дээр цагаан сарын цасны тухай нэгэн дурсамж хүүрнэж байсныг энд саналаа.

ааа

Хөдөө малчин айлын хотонд, гэрийн гадаа байх модон тэргэний дугуйн дээр тогтон үлдсэн хэсэгхэн цас хорхой хүргэмээр яг мөсөн чихэр шиг харагдаад байж. Бяцхан хүү П.Бадарчийн хорхой хүрч хэлээрээ долоотол хэл нь өнөөх төмөр дугуйнд хүрч наалдаж, хэлээ салгаж авах гэсэн хүү ч нэлээн сандарч, хэл нь их хорссон байж таарна. Гэхдээ л тэр цагаан сарын цас ямар цагаан бас ямар зөөлөн байсныг мартдаггүй тухайгаа хүүрнэн дурсаж байсан.  Олон жилийн өмнө сонссон  энэ яриа шинэ жил цагаан сар болох бүрд санагдаж бас тийм цэвэрхэн цас хаана байна гэж эрэлхийлэх болсон. Тэр үед юмны элбэг, мөнгөний ихээр бус өнгө билэгдлийн төгөлдөр, өргөн олон утгаараа өөр баяр байжээ цагаан сар гэдэг.

Өнгөтөй өөдрөг, сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж, байгаль дэлхий, лус савдгаа  баярлуулсан бор хэрнээ бондгор тансаг амьдралын нэгэн сайхан өнгө дурсамж Монголын цагаан сард оршдог байж.

ааааа

Одоо цагийн бидний бухимдан бэлдэж, баярлан тэмдэглэх цагаан сар ямар дурсамжийг ардаа үлдээж байна. Хүн бүрийн амьдрал болоод сэтгэлийн өнгө өөр тул дурсан тодотгож авч үлдэх зүйл нь мөн өөр өөр л байх. Гэхдээ энэ баярын тухайд нийтлэг дурсамж бол бий. Энд тухайн жилийн мах, гурилын үнэ хэр өссөн статистик тэргүүлэх бол, замын бөглөө хаана их  байсан зэрэг үзүүлэлт удаалж залгаад цаг агаар ямар байсан, бууз банш хөлдсөн, гэссэн тухай болон  нэмэлтээр хотын утаа их бага байсан тухай зэрэг дуртгал орж ирнэ. Энэ бол нүүдэлчин бус суурин иргэншилд шилжиж буй хотынхны цагаан сарын холион бантан дурсамж.

Эд бараа ихдэхийн хэрээр өнгө саарал болж байгаа цагаан сараа өвөг дээдсийн  эрхэм бас ёс төрт уламжлалаар нь тэмдэглэн өнгөрүүлэхэд тийм их бэлэг сэлт, өнгө мөнгө хэрэгтэй юм уу даа.

аааа

Хотын цагаан сарыг “ногоон” өсөх сар болгоод байгаа ченжүүдийн овсгоо ч үгэлж, үнэлж баршгүй л юм. Байгаа хэрнээ үнэтэйн  зовлон бий болгох хотын цагаан сар жилээс жилд  иргэдийн нуруунд хүнд тусдаг болоод байгаа яриа уламжлал болжээ. Үнэндээ бол бид ийм болгоод байгаа юм.

Хавтгайрсан гарын бэлгээр бус  идээ ундааны элбэгээр өнгө засч, өндөр настан хүүхэд нялхсаа өргөж хүндэлсэн, элэг ургийн, энх мэндийн баяр хийхдээ төрийн ссанаачилга зохицуулалт авах дээрээ тулж хямраад байгаа нь үнэн. Өргөн олноороо уриалан хэлэлцээд ууцыг том сүүлтэйгээр нь бус идэштэй зөөлнөөр нь авч, гарын бэлгийг хүүхэд, настныг баярлуулахад өргөж, идээний элбэг, сэтгэлийн баянаар цагаан сараа хийдэг болбол сайхан. Цагаан сар хаяанд ирсэн “сануулга” реклам телевизээр цацагдаад эхэллээ. Явган яриагаар бол хонины ууц 250-600 мянган төгрөг гэж дуугарч байна гэнэ. Дунд зэргийн нэг өрх  айл зөвхөн золгоо, бэлэг хоёрт 400-600 мянган төгрөг гаргахаас наашгүй тооцоо гарсан гэх яриа захын хорооллын хөгшчүүдийн цусны даралтыг хөдөлгөж эхэлжээ. Хамгийн жижиг ууц тавьж, хавтгай бэлэг сэлтгүй цагаан сар  тэмдэглэх  “хийрхэл” хөдөлгөөн энэ жил өрнөөсэй...

Ширээнээс том ууц тавьж, цалингаасаа хэтэрсэн бэлэг бөөгнүүлэх хэрнээ, бэлэг дэмбэрэл, буян бурхан талдаа тун ч бага зүйл гаргах юм бид. Бусдаас ялгарах бас дутахгүй гэх улайралд их мөнгө хаяж, өр тавьж өрсөлддөг энэ хотын “цагаан сар”-ын бэлтгэл нэг л биш ээ.

ааа

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
www.budda.mn:
хамаг амьтанд амар амгалангаа олоход нь тустай байх болтугай.www.budda.mn
2014-01-11
зочин:
улаанбаатарчуудын цагаан сараа гэж зүгээр л солиорол юм дөөөө
2014-01-05
zochin:
saikhan makh chanaj taviad ,saikhan hoollood , ender nastan humuust bolon huuhduuded beleg selt bolohoos busdiig ny saikhan dailaad gargaval yasan yum be humuusee,ter uuts chin amdrald hereggui ed shuu dee, tegeed idsen ch yumgui muutgaad engerdeg bish biluu, tenii orond saikhan makh chanaval humuus ikh iddeg yum baina lee
2014-01-05
oogii:
belgiig bvr moson bolimoor bna zochidoo saihan hooloor dailaad l bolo ziz dee demjeerei
2014-01-05
mgll:
tsagaan saraa bol temdeglej l taarna doo! kharin ter khoorog nertei booronkhii chuluu morgoldyylekhee bolivol yasiin? ter yavch manai soyol bish ee! torolkh china daa ch martagdsan soyol shyy dee! t1 shine mongoluud esvel bygd urd zygees irsiim yy? ter gezeg tavisan shizo gonchigoo gadnii soyol surtalchilakh aa bolioch ee!
2014-01-05
irgen:
zasgiin gazraas urialga gargamaar ym. 80-aas deesh nastanguud husvel uuts, boov tavina biz. busad humuus zugeer saiham hooloo ideed bolloo shdee.
2014-01-05
ipgen:
stagaan capaap 70 nacnaac deesh yyt tabj dhinelex xepegtei ep ni vndecnii cxan byap gexdee bvgd xongon temdgelj cypax xepegtei xet nvcep bxaapaa xvmvvciig yadpaadag bayp manaixan cetgel ni xandaggvi jaaxan xongon temdeglebel xoocon yadyygaap ni dyydaad myy yapiadl bna nepee xicheej bycdiig dagj bna geed zapil ni conox doxox yam vvniig nileed xongon temdegj cypax xepegtei bna xvmvvcee
2014-01-05
sar shine :
tsagaan sar bol tvmnii ulamjlal bolson sxan bayr shvv dee tiim uchir ail bvr l sxan chadax chineegeeree beldeed temdeglewel sxan shvv dee gexdee shireenii uuts boow xer sxan ongotei bna ter jiliin ongo xaragddag shvv dee mongolchuudaa sar shinedee sxan beltgelee bazaagaad sxan temdeglii
2014-01-05
zochin:
tsagaan sar temdegleh gej heden hugshuul tetgeveree hurtel uridchilj avaad hooson hotsordog ur huuhduud ni hurtel eej aavaa hed naslah bilee tsagaan sariin ni ayatahan unguruuh gej baidgaa shavhaj beldeg shuu dee mungutei neg ni ch yahav zovohgui shuu dee huld ni tsalingaas tsalingiin hoorond unuu margaa* unguruuj baigaa ni chiregdej duusah yum
2014-01-05
zochin:
tsagaan sar temdegleh gej heden hugshuul tetgeveree hurtel uridchilj avaad hooson hotsordog ur huuhduud ni hurtel eej aavaa hed naslah bilee tsagaan sariin ni ayatahan unguruuh gej baidgaa shavhaj beldeg shuu dee mungutei neg ni ch yahav zovohgui shuu dee huld ni tsalingaas tsalingiin hoorond unuu margaa* unguruuj baigaa ni chiregdej duusah yum
2014-01-05
zochin:
tsagaan sar temdegleh gej heden hugshuul tetgeveree hurtel uridchilj avaad hooson hotsordog ur huuhduud ni hurtel eej aavaa hed naslah bilee tsagaan sariin ni ayatahan unguruuh gej baidgaa shavhaj beldeg shuu dee mungutei neg ni ch yahav zovohgui shuu dee huld ni tsalingaas tsalingiin hoorond unuu margaa* unguruuj baigaa ni chiregdej duusah yum
2014-01-05
ерөнхийлөгч үгээ хэлбэл:
энэ их бийлэгжүү, ядуусыг хөлдөө чирсэн, утгаа алдсан явдлыг улсын маань ерөнхийлөгч ганц үг дуугараад зохицуулах ёстой.
2014-01-05
zochin:
tsagaan sariin bayar bol mongolchuud bidnii undesnii bayar mun, yu baina tuugeeree bayan gedeg ug bii biz dee, hen ni yaj hundetgeltei temdegleh ni huvi humuusiin asuudal, gehdee bayachuud ni busdiigaa chirsen tentsvergui baidal, targan uuts uzesgelen mayagaar tavidag, neg udur ail bolgond buuz jignuuldeg bol iluuts zan, busad hor nuluu bagatai hool undaar elbeg delbeg baij bolno shuu dee,deehnedee tsagaan ideenii bayar baisan gedeg biz dee.ene gadaad ornuudiin zul sariin bayar manai tsagaan sar shig murtluu tiim ih nuser boldoggui, hol amidardag huuhduud ni aav, eej geeree ireed oroin zoog bariad l bolloo, zarim bolomjtoi ailuud ni beleg selt boldog.
2014-01-04
цагаан сар бол малчны баяр:
би бодохдоо цагаан сар бол хөдөөгийн малчид ондоо мэнд орсноо тэмдэглэж бие биедээ ерөөл айлдан золгодог баяр гэж боддог. хоньгүй хотынхон цагаан сараар ууц гаргаж баярлана гэдэг хэтэрхий баярхуу санагдаж байна. цагаан сарыг малгүй хотынхон заавал тэмдэглэх гээд байх шаардлагагүй юм шиг ээ. өөрсдийнхөө амьдралыг улам л хүндрүүлээд. аав ээждээ бол жилдээ хэдэн удаа ч золгож болно ш дээ.
2014-01-04
gb grtbrtgbse:
жаахан эрүүл саруулаар сэтгээд , ухамсараа дээшлүүлээд бодоод үз , заавал ингэж жил болгон ченж-мангасуудын нэмээд байгаа илүү үнийг төлөх тийм их зайлшгүй шаардлага байна уу ???? тэднийг өөгшүүлэхээ болиод цагаан сар гэж илүү үнээр бараа худалдаж авахаа больчих ... нэг хонины ууц 250000-300000 төгрөгөөр авна гэдэг эрүүл хүний хийх ажил мөн гэж үү ??? яг үнэндээ бол ченж-чөтгөрүүдийг баяр болгоноор барааны үнийг дураараа нэмдэг болгосон, тэгээд тэд нарт шулуулж байгаа гол буруутан нь хэрэглэгч бид нар өөрсдөө шүү дээ.
2014-01-04
төрөө:
ууцгүй ул боов тавилгүй хийвэл яадаг юм болдоо үнэр оруулахгүй гэж оруулж гаргаад дараа нь дахиж чанаад хувь хүртээнэ гэж баахан мах болно мах бууз харахаас айдас хүрнэ боов ч тэр зузаан хэсэг нь ер нь хүн идэхгүй хаяна харин тэр нимгэн ч гоё шүү за хамаг махаараа бууз банш хийгээд хүнээс дутахгүй гэж хонины махаар бууз хийнэ малчид маан наадам энэ 2 баяраар мөнгөтэй болдог буян болж хөөрхий хонь л 3 хонгийн хоол болох гэж овоо хорогдох байхдаа зуд цагаан сар 2-оор хонь их хорогдох юм даа хүнд хэрэгтэйгээр нь оймс өгвөл жилээ даахсан харин дараа жилийн бэлэг болох оймстой болчихбол уу сайхан тарган мах чанаад бууз банштайгаа холиод идчих бол идэж байгаа даа идээ болох байх дараа нь сайхан боорцог хийсэнээ цайнд хийгээд уувал яадаг юм болдоо ёсонд зохихгүй юм болуу хувьсгалын эхэн үед автобусандаа суугаад чихэлдээд сайхан золгодогсон одоо ч гудам очих газрууд машины бие биенээ чагталсан түгжирч цөөхөн айлаар оруулдаг болсон учраас сараас нааш айлаар орж дуусахгүй байхдаа
2014-01-04
irgen:
mongol tumniihee tsagaan saryg het ih uls torchuuleed baival ta nar oodlohgui shuu dee?
2014-01-04
зочин:
ууцыг 80-с дээш настангууд тавиад өөрийн орны мөнгөн тэмдэгтийг дугтуйнд хийгээд өгвөл их зүгээр санагдаж байна, элдэв хог авахгүйгээр, тэгээд 10жилийн дараа хүсэн хүсээгүй ууц тавихаа болино доо
2014-01-04
зочин:
бие биенээ дууриаж, биенээсээ илүү гарах гэдэг тамын тогооны үлгэр үргэлжилсээр. илүү том ууц тавьж илүү том харагдах гээд л, эсвэл ичсэндээ ууц тавихгүй байх зориг дутсандаа л, эсвэл ёс заншил, өв уламжлалаа дутуу ойлгосноос л энэ бүхэн үргэлжилсээр....
2014-01-04
цагаан сар:
монголчуудын баяр тэмдэглэх, архи уух ерөөсөө багадаагүй байхад энэ жил нэг сагсуу нөхөр цагаан сарыг бүтэн 7 хоног болгоё, хол нутагтай аав ээж ах дүүдээ очиж золгоход хоног нь цөөдөж байна гэж мөөрсөн дуулдсан, шинэ жил-ёолк, цагаан сар гэж 2 удаа баяр тэмдэглэж байдгаа барж байх ямар хэрэг байнаа.
2014-01-04
ахмад хүн:
ану-ын ерөнхийлөгч цацагт хяруул өршөөдөг шиг монголчууд бид хундан цагаан хонио өршөөцгөөе. мөн ч олон хонь амьд үлдэнэ, тэр хэмжээгээр махны үнэ хямдарна. ууцыг харж суух, ширээ дүүргэх гэж авдгаас иддэг хүн байхгүй. ялангуяа залуучууд ууцны өөхийг идэх нь байтугай хөндөх, гар хүрэхээс ч цэрвэдэг. эцэст нь хуршиж хөгцөрсөн дарга өөх үлдэж түүнийгээ идэж далд оруулах гэж хоолны хордлого болцгооно. ингэж үргүй зардал гаргахын оронд махаа сайхан чанаад зүсээд зууш хийгээд тавьчихад л болоош дээ. би одоо 65 хүрч байна, сүүлийн 10 жил ууц гэдгийг тавьсангүй. тэгснээрээ ямар нэг муу юм болсонгүй харин ч ах дүү нар маань тааламжтай сайхан байдаг юм даа.
2014-01-04
монгол эр:
ер нь бол гадны элдэв монголчуудад хамааралгүй энэ тэр шинэ жил, мартын8, нөгөө үхсэн ламын өдөр мөдрийн дэргэд цагаан сар бол үндэсний баяр хийгээд уламжлал соёлын үргэлжлэл мөөн. бусад харийн баярыг тэмдэглэхгүй эсвэл тэр зардлаа хэмнээд үндэсний баяраа өргөн дэлгэр ёсолбол зохилтой. гэж
2014-01-04
п.баярхүү:
хагас айлууд бээжингийн чанаргүй бэлэг өгдөг шүү одоо тэгвэл монголд үйлдвэрлэв гэсэн хаягтай бэлэг өгвөл яасан бэ? жишээ: янмал ххк -ны оймс,мандуухай хатан ххк-ны гоо сайхны бүтэгдэхүүн өгвөл яасан бэ ?
2014-01-04
зочин:
60-аас дээш наснынхан л цагаан сараа хийвэл болношдэ залуус нь очиж золгоод л энэ хөдөөний залуучууд хотод орж ирэхээрээ зүрх нь хөөрөөд их цагаан сар тэмдэглэх юмаа их ч эрт хоорондоо нийлэхийн тэгээл нэг дөрвөн ханат шомбойлгож аваад л цагаан сар гээд дөнгөж 20 гаран насны залуучууд л их ёс төртэй хүн болж тэмдэглэхийн байна шүү дээ ялангуяа тэр гэр хорооллоор тэгээд л чухам зүгээр гэр орондоо урьж чирж оруулаад л ёстой өвчтэй хогнууд юмаа энэ хөдөөнийхөн
2014-01-04
зөв шдэ:
залуучууд бидний цагаан сар хийх цаг ирэхэд энэ муухай бүдүүлэг баярууд нэг цэгцрэх байх оо. би лав гэр бүлээ аваад гадаадад сайхан 7 хононо. ямар ч утгагүй бүдүүлэг, үрэлгэн, зохион байгуулалтгүй, аюултай аймаар баяр шиг санагддаг. нэг л их иднэ ууна, цамаархана. бөөн хэрэггүй ажил удна.
2014-01-04
чека:
цагийн юм цагтаа,хичнээн хэлж уриалаад,шүүмжлээд нэмэргүй байхаа,аяандаа уламжлал шинэчлэлийнхээ жамаар өөрчлөгдөх байх,13р зуунд хадаг яндар барьж золгоод ,хөөрөг зөрүүлж,хариуд нь хавсай боов авч байгаагүй байлгүй дээ,учир нь тэр үед энэ бүгд байгаагүйтэй л холбоотой,20р зууны эмээ өвөө нар маань хадаг барьж хөөрөглөөд хариуд нь арчуур хэмээх ганц ул боов нэг эмжээрийн хоргой торго,хүүхдүүд нь ул боов 5 тын зэс зоос л авч байсан юм билээ,харин 90 оноос хойш эрээний хог солилцдог болоо биз дээ,тэгээд алийг нь уламжлал алийг нь шинэчлэл гэх бэ?аль үеийнхэнийх нь зөв бэ?
2014-01-04
зүгээр л ёслох:
олон үе хэвийн боов энд бичсэнчилэн ширээнээсээ том ууцаар ер яанаа тэр ууц нь сүүлдээ хоол биш хор болж дуусч байгаа гэдгийг бүгд сайн мэдэж байгаа ч өрсөлдсөөр баярхсаар бэлэг сэлт бол бүүр илүүц хэрэглэж ч болохгүй хаяж ч болохгүй баахан оймс майк зангиаг яанаа гэсэн хүмүүс л байна урьд жилийн авсан бэлэгээ энэ жил хүнээ зөрүүлээд өгнөө ч гэж л байна ёоёо хавтгай гажуудал
2014-01-04
zochin:
tsagaan sar chini undesnii saikhan l bayar shu dee bitgii ta nar dandaa ad uzej baigaachee hun bolgon oor oorsdiinhooroo bolomj bolomjooroo baigaa baigaagaaraa temdegleed irsen tsaashdaa ch temdegleed baih bolno yamar ch uls oron oorsdiinhoo bayariig ad uzdegui bizdee
2014-01-04
зочин:
нийтээрээ баян тансаг царайлах хэрэггүйээ. байгаагаараа л байя.
2014-01-04
тххх:
гэхдээ цагаан сарын тэмдэглэхгүй байж болдоггүй, нэг үгээр хэлэхэд албан сар гэдэг юм байна лээ. хүссэн ч тэмдэглэнэ хүсээгүй ч тэмдэглэнэ.
2014-01-04