Туул голын цөхрөл
2014-01-06

Удахгүй урин дулаан цаг айлчлан ирж, хатан Туул маань хүний буруутай үйлдлээс болоод ширгэж дуусах тавиланд ойрхон очжээ хэмээн санаа алдах цаг айсуй. Монгол Улсын төв, хойд хэсгээр 704 км урт зам туулан урсаж, нийслэлийн сая гаруй иргэнийг ундны усаар хангадаг Туул голын бохирдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдээд байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамгийн их бохирдолтой долоон голыг нэрлэсэн байна. Манай Туул гол уг жагсаалтын тавдугаарт бичигджээ. Уг судалгаанд "Туул гол нь Монголын нийслэл Улаанбаатар хотынхныг ундаалдаг ундны усны гол эх үүсвэр. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ гол эрс бохирдож, ширгэх аюул тулгараад буй. Хорт бодис, хог хаягдал, арьс ширний үйлдвэрүүдийн бохир усыг уг гол руу шууд нийлүүлдэг. Голын дагуух бургас, модод нь устаж үгүй болсон. Улаанбаатар хотын хөрс 90 гаруй хувийн бохирдолтой байгаа нь Туул голыг бохирдож, ширгэхэд нөлөөлж буй нэг хүчин зүйл болоод байна.

6

Энэ голын загас жараахай ихээр үрэгдэж байгаа бөгөөд сав дагуух нутгуудад бохирдсон голын усны нөлөөгөөр шинэ зүйлийн хорт ургамал хүртэл ургах болжээ" гэж дурдсан байна. Түүнчлэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын усны бохирдол дээд цэгтээ хүрснийг онцолжээ. Усны бохирдлын судалгаа явуулдаг олон улсын байгууллага Туулын бохирдлыг судалж үзэн голын усанд хар тугалга илэрсэн байна. Түүнчлэн ундны усанд байвал зохих хлормины хэмжээ 2,5 дахин ихэссэнийг тогтоосон аж. Одоогоос хэдэн жилийн өмнө Туул голын уснаас мөөгөнцөр илэрсэн, мөн олон арван мянган загас үхсэн тухай ч бид өмнө мэдээлж байсан. Тухайн үед мэдээлж байсан зарим баримтаас үзэхэд, Туул голын эрэг дагуу 80 гаруй километр газарт цэвэрлэгээ хийж 2,3 тонн загасны сэг зэм цуглуулжээ. Монголчууд эрт дээр үеэс гол мөрнөө чандмань эрдэнэ хэмээн нандигнаж хог шороо хийх нь битгий хэл хамаагүй саваар ус хутгахаас цээрлэдэг байлаа. Харин өнөөдөр тэгж хүндлэх нь байтгуай Туул голоо зүгээр л “хогийн сав” шиг үздэг болсон гэвэл нууц биш.

6

Үүнийг батлах ганцхан жишээ татъя. Туул голын найман цэгээс дээж авч нян судлалын 20-23 үзүүлэлтээр шинжилжээ. Гэтэл байх ёстой нянгийн хэмжээ хэд дахин ихэссэн байна. Тухайлбал, Налайх орчимд долоо, Туул голын доод хэсгээр 47-70, гэдэсний савханцарын тоо 10-100 дахин их, Төв аймгийн Алтанбулаг сумын орчимд эмгэг төрөгч нян ихээр илэрсэн дүн гарчээ. Үүнд нийслэлийн төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэж ариутгасан усыг Туул гол руу шууд нийлүүлдэг нь ч нөлөөлдөг аж. Тэгвэл Төв аймгийн Алтанбулаг суманд Туул голоо тухайн сумын малчдын 90 гаруй хувь нь бараадаж амьдардаг аж. Зөвхөн Алтанбулагийнх ч биш Аргалант, Баянхангай, Дундговийн малчин өрхүүд зунжиж, намаржиж Туулаас малаа усалж, өөрсдөө ч ундандаа хэрэглэдэг.  Туул голын ус үнэхээр их бохирдсон байгаа нь харагддаг гэдгийг нутгийн иргэд хэлдэг. Зөвхөн харагдах бус бүр дулааны улиралд өмхий үнэр ч хамар цоргидог бол үүнийг баталж, ахуйн хэмжээний бохирдол 15-20, харин химийн, хромын бохирдол байх ёстой хэмжээнээсээ 30 дахин их болсон гэж мэргэжлийн байгууллагынхан дүгнэжээ.

6

Хүнээр бол туйлдаж гүйцлээ, их мөрөн минь. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байдаг шүү дээ. Байгаль эх, гол мөрнөө зоосны нүхээр хардаг харалган бодолтой хүмүүсийн харгайгаар Туулын маань “зүрхний цохилт” тасалдаж эхэллээ. Бид үр хүүхдүүддээ өвлүүлэх ёстой эх орны унаган сайхан байгалиа сүйтгээд уух усгүй үлдээх хувь тавилан ойрхон байгаа нь юутай эмгэнэлтэй вэ. Ус чандмань эрдэнэ. Энэ чандмань эрдэнээ хайрлахгүй бол эрүүл монгол хүний хувь заяа “бүрхэг” болох гээд байна. Үүнд гайхах зүйл алга. “Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэдэг. Мод ургамал цөөрсөнөөс хүчилтөрөгчийн хэмжээ багасч, улмаар бидний хойч үеийнхэн оюун ухааны хомсдолд өртөх аюул нүүрлээд байна. Хүний үр хөврөлийн эсийн бүтцэд өөрчлөлт орж төрөл бүрийн гаж согоготой эд эрхтэн дутуу хүүхэд олон төрөх болсон. Мөн эх оронд минь сиамын ихэр ч мэндэлсэн. Бид байгаль эхээ хатан Туулаа хайрлаж байж л хариу горьдох хэрэгтэй. Оюутолгой, Тавантолгой яах вэ?. Туул голоо аврах энэрэнгүй эрх дархтан хаа байна.

6

Хэрвээ Туул маань ярьдагсан бол ингэж ярих байсан даа.

7 -Сайн байна уу? Таны бие сайн уу? -Муу гэж хэлдэг нь Монголын ёс биш л дээ. Ээж нь шинжилгээ өглөө. Эрүүл эрхтэн алга.

7 -Та их ядруурхан харагдаж байна. -Үнэхээр арга тасарч байна. Хөгшин хонины насгүй болсон намайг аврах ухаантай хүү монголын үр сад дунд байгаа байх л гэж бодох юм.

8

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Марал:
Үнэхэээр хэцүү юм
2023-12-20
Ariana:
Oh no ?
2023-04-24
Dund angin suragc:
esse bicixed mash ix tus bolson medeelel bailaa bayrlalaa?
2022-04-18
Хүн төрлөхтөн гол мөрөн бараадаж хот байгуулж ирсэн
2021-12-08
Зочин:
УБ хотын баас өмхий умаа
2016-03-03
gegelzuur:
gazar gazaraas irsen humuus ulaanbaatart mini hontsiin setgeleer handaad baigaa ni nuuts bish tuul goliig avrah amarhan shiljih hodolgooniig sots ueiinh shig bolgood hotod zavaaraad baigaa nutgaa sanasan gegelzuuruudiig nutagt nibutsaaj hotiin hun amiig bagasgah heregtei tegeed irgen burt hariutslaga toots avtobusand ch suuh arga alga hot maani 50 60 70 onuudad iim baigaagui ulaanbaatarchuud bie biedee *rlaga tavidag saihaniig daganduuraidag muuhaig hunbur *rdan heldeg baisan.odoo darga narluu dairahaas gadna irgen buriig busdiinh ni medeeleleer tom torgoh heregtei chdaj amidrahgui bol nutagtaa och .
2014-01-06
tuulaa hairlae:
tuuliin ursgal shunudu saihan baigaasai
2014-01-06
lusiin horlol:
baigali delhii neg udur muu bat uuliig duudaad uulzana l daa aimaaar shuuu hel hulgui sohor dulii maanag bolj uldsen ulsuud olon shuu hun ehiinhee gedsiig uhaj tunhun amidardaggui l bhgui yu tee
2014-01-06
зочинф:
тэр бат үүл захирамж гаргаад гэж бичээд байгаа хүн юм унш. наад үүл дарга чинь захирамж гаргасан гаргах гаргахдаа хамгаалах биш ашиглах захирамж гаргасан байгаа шүү. тэр захирамжийг нь бариад чичрээд дайраад байгаа хүмүүсийг арайл гэж барьж тогтоож байна.
2014-01-06
humsuusee:
huurhii duu hatan tuul mini tuulaa abarie
2014-01-06
mongolhun:
бат үүл дарга захирамж гаргаж туул голын зарим хэсгийг хамгаалалтад авч болохгүй юм болов уу
2014-01-06
setgel:
цэвэрлэх байгууламжаас гарч туул голруу цутгаж байгаа ус тэр чигтээ бидний бохир ялгадас, нов ногоон шавар
2014-01-06
8989:
хэлэх ч үг алга даа. эх орноо гэсэн сэтгэлтэй монгол хүн энэ ард түмэнд дундаас төрж гарч ирнэ.
2014-01-06
dddd:
www.24news.mn
2014-01-06