“Ройтерс” агентлагийн мэдээлж буйгаар Канадын зарим муж болон АНУ-ын Нью Йорк, Востон, Массачутест хотуудад 60 см зузаан цас орж, зуд болжээ. Сүүлийн хэдэн хоног үргэлжилсэн цасан шуурганы улмаас 16 хүн амиа алдаж, 3700 гаруй нислэг цуцлагджээ. Торонто хотод нислэгийн зурвас хальтиргаатай байгаа учраас онгоц газардах боломжгүй байгаа гэнэ. АНУ-ын Чикаго хотод өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэг болон зарим төрийн байгууллагыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Цаг уурчид АНУ-ын төв болон хойд мужуудад агаарын хэм -51 градус хүрсэн нь 1994 оноос хойшхи хамгийн хүйтэн өвөл болсныг онцолсон байна. Тэдний тайлбарласнаар Хойд туйлд хүйтний эрч чангарч, хүйтэн салхины нөлөөгөөр ийнхүү хүйтэрсэн гэнэ. Өчигдөр Канадын Торонто хотод -29, Квебект мужид -38 градуст хүрсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |