Г.Уянга: Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журам, Ц.Мөнхбаярыг яллах дүгнэлт нь хоорондоо уялдаатай
2014-01-06

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Үүнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Г.Уянга Үндсэн хуулийн Цэцэд хандлаа. Тэрбээр:

7

-Урт нэртэй хууль бол Монголын байгаль орчин, ай сав газрыг хамгаалахын төлөө олон жил дуншиж байж гарсан. Өмнөх парламентын хамтарсан Засгийн газрын баталсан хамгийн сайн хууль. Хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газраас Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийг оруулж ирлээ. Энэ журмаараа усны эх бүхий ай сав газрын зайг тодорхой хэмжээгээр богиносгон, хуулинд ухралт хийсэн байна.  Засгийн газрын оруулж ирсэн төслөөр Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг эсэргүүцсэн гэж болохоор байна. Уг нь Урт нэртэй хуулийг хэрэгжүүл гэдэг шаардлага Засгийн газарт өгөгдсөн. Тиймээс Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд ҮХЦ-д хандлаа.

7

Ирэх лхагва гаригт Гол, нуруудын хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярын шүүх хурал болно. Урт нэртэй хууль бол цэвэр Ц.Мөнхбаярын санаачлага бүтээл гэж болно. Гол ус, нуураа хамгаалахын төлөө тэмцэж байгаа цөөхөн монголчуудын нэг нь Ц.Мөнхбаяр. Тиймээс шүүх үнэн зөвийг шүүх байх гэж бодож байна. Урт нэртэй хуулийг нь хэрэгжүүлэхгүй байх төсөл өргөн бариад байгаа мөртлөө Ц.Мөнхбаярыг олон жилээр яллах дүгнэлт үйлдсэн байгаа нь хоорондоо бүгд уялдаатай юм. Ц.Мөнхбаярыг энэ ажиллагааг зөвхөн буу зэвсэг хэрэглэсэн гэдгээсээ илүүтэй, Урт нэртэй хууль, түүнийг хэрэгжүүлэх процесс, уул уурхай, ашигт малтмалтай холбож тайлбарлавал зохино гэж үзэж байгаа юм хэмээлээ.  УИХ-ын гишүүн Г.Уянга мэдээлэл хийснийхээ дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

7

-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журамд ямар өөрчлөлт орсон бэ?

-Голын ай сав газраас 500 метрийн эргэн тойронд ямар нэг уул уурхай, ашигт малтмалын   үйл ажиллагаа явуулахыг хориглосон байсныг 300 метрийн хооронд болгож хэмжээг нь өөрчилсөн байгаа. Энэ нь хууль хэрэгжих үндэслэлгүй болгож байгаа юм. Хууль хэрэгжихтэй холбоотойгоор маш олон компаниудын лиценз цуцлагдах болж байна. Эдгээр компаниудын лоббигоор Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хууль орж ирсэн гэж үзэж байгаа.  Урт нэртэй хуулийг хэрэгжүүлж эхэлвэл дээрх компаниудын лиценз  цуцлагдаад, олон тэрбум төгрөгийн нөхөн төлбөр Засгийн газраас нэхэмжилж байна гэж байсан.  Миний хувьд тэр олон тэрбум төгрөг Засгийн газраас нэхэмжилж байгаа компаниудыг Засгийн газар нэрлэх ёстой гэсэн байр суурийг хэлж байгаа. Ямар компани, ямар үйл ажиллагаа эрхлээд, ямар орд олборлоод, хэн  нэхээд байгааг нь олон нийт мэдэх ёстой. Үүний дараагаар нөхөн төлбөрийг өгөх эсэхийг олон нийтийн оролцоотойгоор хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна.

6

- Ц.Мөнхбаярын хувьд компаниудаас мөнгө нэхэмжилсэн, авсан гэсэн зүйл анги байсан. Иргэний хөдөлгөөнүүд компаниудыг шантаажилж болдог юм уу?  Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Би ийм зүйл заалт байгаа гэж сонссон. Үнэхээр тийм зүйл байгаа бол олон нийтэд дэлгэж тавих ёстой. Шүүх хурал нь болоогүй байхад нотлогдоогүй зүйлийг гаргаж тавих нь хариуцлагагүй үйлдэл гэж бодож байна. Дээрх яриа хөөрөө гаргаж байгаа хүмүүсийг Засгийн газар баримттай дэлгэх хэрэгтэй.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
хятадууд төрийг эзэлж:
даанч энэний аав нь гэх хятад царайтай хүн зурагтаар өвс ургамал түүж эм барьдаг /жор баригч/, зүү тавьдаг, ногоо цагаагаар төрөл бүрийн хоол хутгадаг гээд байсан үнэн байж түй түй түй бүр дотор арзайчлаа яанаа...
2014-01-07
дотор хүүхээн гэж :
энэ зургий нь хардаа ёстой биш гэсэн юм шиг х у ж а а юмаа урд явж байхад лангуу болгон дээр ийм ху жаа хүүхнүүд юмаа зарах гээд хүн ээрээд явуулахгүй зууралддагсан ёстой балиар санагдчлаа түй!
2014-01-07
иргэн:
мөнхбаяр жинхэн нутаг ус газар шороогоо хамгаалаж тэмцэж байгаа эх оронч хүн хэдэн жил тэмцээд дийлэхгүй болхоороо зэвсэг хэрэглэсэн байх их ч барьсан өмхий бага ч барьсан өмхий юм чинь элбэгээг буудчихгүй
2014-01-07
иргэн:
мөнхбаяр жинхэн нутаг ус газар шороогоо хамгаалаж тэмцэж байгаа эх оронч хүн хэдэн жил тэмцээд дийлэхгүй болхоороо зэвсэг хэрэглэсэн байх их ч барьсан өмхий бага ч барьсан өмхий юм чинь элбэгээг буудчихгүй
2014-01-07
зочин:
тэнэг авгай минь худлаа битгий улс торжоод байгаач
2014-01-06
zochin:
yuanga gishuun unexeer shudarga xun baina shuu. odoo nogoo xajuud ne daldagnaj yavsan battsogt icheech ee
2014-01-06
aaviinhaa neriig hel dee :
hen chinii ard bdag yum bee m.enhsaihan mun uu esvel enh bayr uu bi uuruu temtsej garch irsen l gj tenegtev dee ha ha ha malaaa
2014-01-06
н.энх:
уянга гүшүүн больё оо
2014-01-06
baagii:
monhbayar nutag usaa hamgaalah tsever setgelten mon uu.
2014-01-06
эрэгчин:
buenooo saihan busgui
2014-01-06
zo bai jin :
ai ya minii ohin yosutai sain ba
2014-01-06
baigali:
uyangad amjilt
2014-01-06
gerek:
ner tur alban tu*liin tuluu ehiigee a l haas butsahgui yan han daa
2014-01-06
semjid:
ene huuhnii baij bagaag turiin tu*e geed baigaa shuu iim tu*etei tur yaj shudraga baih be huurhii
2014-01-06