Сирийн сөрөг хүчин Ерөнхийлөгчөө сонгов
2014-01-07

Сирийн хувьсгалт, сөрөг хүчний эвсэл Туркийн Стамбул хотноо Еөрөнхийлөгчийн сонгуулиа хийлээ. Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч Ахмад Жарба, Сирийн Ерөнхий сайд асан Риад Хижаб нар өрсөлдөж, Ахмад Жарба ялалт байгуулжээ.

Сонгуульд оролцогчдын 60 хувь нь Ахмад Жарбагийн төлөө саналаа өгсөн бол Риад Хижаб 40 хувийн санал авсан байна. Өнөөдөр дэд Ерөнхийлөгчид болон Үндэсний хувьсгалт, сөрөг хүчний эвслийн Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм.  Ахмад Жарба нь энэ жил 45 настай, Саудын Арабтай ойр харилцаатай гэгддэг улстөрч билээ. Тэрээр Ерөнхийлөгч байх хугацаандаа сөрөг хүчний бусад удирдагчдаас илүү гэдгээ харуулж чадсан нь дахин сонгогдох үндэслэл болсон гэж шинжээчид дүгнэжээ.

Б.Дэлгэрцэцэг

 
Shuud.mn
Сонин хачин