Хүндийн өргөлтийн аваргууд тодорчээ
2014-01-07

Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон улсын хэмжээний мастер Ц.Хосбаярын нэрэмжит хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах өсвөр үеийнхний тэмцээн болсон. Тэмцээнд Улаанбаатар болон Дархан-Уул, Хөвсгөл, Баянхонгор, Баян-Өлгий, Өвөрхангай зэрэг аймгийн эрэгтэй, эмэгтэй зуу гаруй тамирчин хүч самбаагаа сорьсон юм.

Тэгвэл уг тэмцээнд эрэгтэйчүүдийн 40 кг-д С.Булгантамир, 44кг-д А.Нэргүйбаатар, 48 кг-д Г.Өнөрболд, 52 кг-д А.Ананд, 56 кг-д Ө.Чагнаандорж, 62 кг-д Ө.Даваагомбо, 69 кг-д Н.Мөнхжаргал, +69 кг-д Н.Энхмэнд нэгдүгээр байрт шалгарчээ. Харин эмэгтэйчүүдийн 40 кг-д А.Саранжавхаа, 48 кг-д Э.Баасанжаргал, 53 кг-д Б.Мягмарцэрэн, 58 кг-д Г.Анужин, 63 кг-д Ц.Минжинсор, +63 кг-д М.Анхцэцэг нар тэргүүлсэн байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин