Монголын зээлжих зэрэглэлийг “B+”-ээр үнэлэв
2014-01-07

Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Фитч Рэйтингс” компани 2013 оны 12 дугаар сарын 13-нд Монгол Улсыг “B+”-ээр үнэлж өмнөх байсан үнэлгээг бууруулсангүй.

Гэсэн хэдий ч Монгол Улсын урт хугацаан дахь гадаад болон дотоод валютын үнэт цаас гаргагчийн дампуурлын эрсдлийн /ҮЦГДЭ/ зэрэглэл тогтвортой байсныг өөрчлөн сөрөг байхаар үнэлжээ. Тодруулбал, Монгол Улсын дээд хязгаарыг “B+” хэмээн бататгасан бол богино хугацаан дахь гадаад валютын ҮЦГДЭ-г “B” хэмээн үнэлсэн аж. Хоёрдогч зах зээл дээр гадаад болон дотоод валютаар нээлттэй гаргасан Монгол Улсын бондыг мөн “B+” гэж бататгасан байна.

6

Бондын өрийн дийлэнхийг гадаад валют эзэлдэг

“Фитч Рэйтингс” компанийн үзэж буйгаар төсөв, мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлж буй нь Монгол Улсын эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдалд сөрөг үр дагаварыг өсөн нэмэгдүүлж байна хэмээн үзжээ. Иймээс бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг зөрчиж байна хэмээн тус компани үзсэн байна. Монголбанкны зүгээс мөнгөний харьцангүй зөөлөн бодлого явуулж, 2013 оны 10 дугаар сарын байдлаар зээлийн өсөлтийг 53 хувиар нэмэгдүүлж, мөн “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг” хэрэгжүүлсэн боловч инфляц 10 хувьтай байгааг үнэлгээндээ тусгажээ.

2011 онд ДНБ-ийн 70 хувь, 2012 онд 96 хувьтай байсан бол 2013 оны төгсгөлд Монгол Улсын гадаад өр 13.5 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 119 хувьтай тэнцүү байхаар Фитч тооцоолов. Үүнээс 10.2 тэрбум ам.доллар нь хувийн хэвшлийн компани хоорондын өр, зээл юм. Түүнчлэн бас нэгэн хүндрэл нь Засгийн газрын бондын өрийн дийлэнх нь гадаад валют эзэлж байгаа. Фитчийн үзэж буйгаар Хөгжлийн банк тун удахгуй ахин 300 сая ам.долларын санхүүжилт нэмж босгоно. Ингээд 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, 2018 онд 500 сая болон 2022 онд 1 тэрбум ам.долларын бондын төлбөрийг барагдуулах ёстой байгаа.

6

Гадаад валютын нөөц цаашид буурахыг анхааруулав

Гадаадаас орж ирэх санхүүжилт эрс буурсан. Урсгал дансны тэнцэл дээр нэмэх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын /ГШХО/ урсгал 2012 онд 9.7 хувиар илүүдэлтэй байсан бол 2013 онд 11 хувийн алдагдалтай байхаар тооцоологджээ. Мөн гадаад төлбөр түргэн гүйцэтгэх чадвар суларсан бөгөөд цаашид илүү муудах хандлагатай байгаа аж. Албан ёсны гадаад валютын нөөц 2013 оны төгсгөлд 2.5 тэрбум ам.доллар буюу 3.1 сарын урсгал гадаад төлбөртэй/УГТ/ тэнцүү байхаар тооцоологджээ. Харин “B” болон “BB” зэрэглэлтэй бусад орнууд 3.4 болон 4.4 сарын УГТ-ийн чадамжтай байгаа аж. Фитчийн үзэж буйгаар 2015 он гэхэд Монгол Улсын гадаад валютын нөөц 2 сарын УГТ-ийн чадамжтай болж буурна гэж тооцоолсон байна.

7

Чанаргүй зээл өссөөр байгааг онцоллоо

2013 оны 10 дугаар сарын байдлаар банкны салбарт чанаргүй зээлийн хэмжээ 83 хувиар өссөн дүнтэй гарчээ. Мөн энэ жилийн 6 дугаар сард нийт зээлийн хэмжээг чанаргүй зээлийн хэмжээтэй харьцуулсан харьцаа 3.7 хувь байснаас 5.3 хувь болон нэмэгдсэн байна.

Засгийн газраас моргэйжийн зээлийг дэмжиж татаас олгосон байдал нь эргээд орон сууцны үнийг 2013 оны 3 дугаар улирал гэхэд 32 хувиар нэмэгдүүлжээ. Төгрөгийн ханш 24 хувиар буурч, гадаад валютаар зээл авсан /30 хувь/ зээлдэгчдэд хүндрэл үүсэх төлөвтэй байгааг үнэлгээний тайланд тусгасан аж. Түүнчлэн Монгол Улсын 5 дахь том банк болох Хадгаламж банк нь 2013 оны 7 дугаар сард нэгэн хуулийн этгээдийн төлөгдөөгүй өрөөс болж дампуурсаныг мөн онцолсон байна.

7

Зээлжих зэрэглэл буурч болзошгүй байна

Цаашдаа Монгол Улсын төлөв сөрөг байгаа зээлжин зэрэглэлийг бууруулж болзошгүй байна. Тодруулбал, ирээдүйд гадаад өр нэмэгдэх болон гадаад валютын нөөц үргэлжлэн буурах нь манай улсын гадаадын санхүүжилт улам муудах шалтгаан болох нь ээ. Мөн  төсөв, мөнгөний тэлэх бодлого үргэлжилснээр инфляц, гадаад худалдааны алдагдал, банкуудын тайлан тэнцэл болон валютын дарамтаар эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдалд эрсдлийг эрчимжүүлж байгааг олон улсын зээлжих зэрэглэл тогтоох байгууллагаас дурджээ. Үүгээр ч тогтохгүй нэмэлт бондын өр, төлбөрийг бий болгосноор гадаад валютын төлбөрийн чадварт муугаар нөлөөлөх хандлагатай байгаагийн дээр гол экспортын бүтээгдхүүн болох зэс, нүүрсний үнэ цаашид үргэлжлүүлэн унавал Монгол Улсын зээлжих зэрэглэлд сөрөг нөлөө үзүүлэх юм.

8

Эдийн засгийн тогтвортой байдлын баталгааг нэмэгдүүлэхийг зөвлөв

Дээрх компанийн таамагласнаар хэдийгээр Монгол Улсын төлөв сөрөг байгаа ч ирээдүйд өрнөж болзошгүй хүчин зүйлсээс хамааран төлөв тогтвортой болох магадлал бий аж. Үүнд, хууль эрхзүйн болон санхүүгийн хүрээнд учирч буй саад бэршээлийг шийдвэрлэж/Оюу толгойн асуудлыг шийдэх/, байгалийн нөөцийн үр шимийг хүртэн эрчимтэй ажлыг хэрэгжүүлж 2014 онд Фитчийн тооцоолсон 2 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтын үүдийг нээж илүү их хэмжээний ашгийг хүртэх, төсөв мөнгөний бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдалд итгэх итгэл, баталгааг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд орсон байна. Мөн албан ёсны нөөцийг тогтвортой нэмэгдүүлэх, “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд” нийцүүлж төсвийн алдагдлыг багасгах, төсвийн бүтцийн өөрчлөлт хийж зарцуулалтыг төсөвт оруулж ирэх нь Монгол Улсын хувьд бүтээгдхүүний үнийн өөрчлөлтөд нэрвэгдэх эрсдлийг багасгах аж.

8

 А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
chimeg:
hardag hvn ch hovor shvv dee
2014-01-07
zochin:
eniig hardag hun ch hovor dooo
2014-01-07
zochin:
ene uzuuleltiin dung khardag khun mongold baina uu.ene khorongoton saiduud.mon ikh khuraliin gishuud mongoliig khuvaaj idej olson mongoo ifshor dansand khiigeed bugd mongoloos garaad alga bolno doo.
2014-01-07