С.Бямбацогт: Цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна
2014-01-08

 

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. Тэд цалин, тэтгэврийг Цагаан сараас өмнө нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт чиглэл өгөхөөр болсон байна. Энэ талаар МАН-ын бүлгийн ахлагч Ц.Бямбацогт

-Өнөөдөр Засгийн газарт хуулийн төсөл өргөн барина. 2012 оны тавдугаар сард МАН Засгийн эрх барьж байх үедээ цалин, тэтгэврийг 53,8 хувиар нэмэгдүүлж байлаа.  2012 оноос хойш 2014 он хүртэлх хугацаанд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэг ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй. Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар хэмжээгээр өссөн билээ. Энэ хугацаанд төгрөгийн худалдан авах чадвар суларч, долларын ханш өссөн. Үнийн өсөлтөд ард иргэдийн амьдрал туйлдаж байна.  Тиймээс инфляцитай уялдуулж цалин, тэтгэврээ нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Шинэчлэлийн Засгийн газраас шаардаж байна. Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөрт “ажилтай, орлоготой Монгол хүн” гэсэн хэсэгт “Цалин тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг.

5

Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт туссан заалтаа нэмэгдүүлээч ээ. Өнөөдөр бодит амьдрал дээр инфляци жил бүр хоёр оронтой тоогоор нэмэгдэж байна. Эдгээрийг тооцоод үзвэл  цалин, тэтгэврийг 30 орчим хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Ингэж нэмэгдүүлэхдээ бага орлоготой, тэтгэвэртэй иргэдийн цалинг эхний ээлжинд түлхүү нэмэх шаардлагатай. Өнөөдөр дундаж тэтгэвэр 230 мянган төгрөг, бага нь 180 мянган төгрөг байгаа. Өнөөдөр 180 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүмүүс нийт тэтгэвэр авагчдын 60 хувь  нь. Эдгээрийг илүү нэмэгдүүлье. Төрийн албан хаагчдын цалингийн дундаж хэмжээ 615 мянган төгрөг. Багш, эмч нарын цалингийн дундаж 540 мянган төгрөг, төрийн үйлчилгээний албан хаагчдынх 320 мянган төгрөг. Тийм болохоор бага цалинтай хүмүүсийн цалинг түлхүү нэмэгдүүлээч гэсэн шаардлагыг МАН-ын бүлэг Засгийн газарт хүргүүлж байна гэлээ. Дараагаар нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Бид 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр явж ард иргэдийн амьдралтай танилцлаа. Захуудаар орлоо. Ингээд бодит байдал дээр судалгаа хийлээ. Иргэд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, долларын ханш өсч, худалдан авах чадвар эрс муудаж байгаа тухай ярьж байна. Тийм учраас бид энэ асуудлыг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах арга хэмжээг авах нь шаардлагатай гэж үзэж байгаа юм. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг  инфляцийн түвшинтэй уялдуулж нэмдэг байх шаардлагатай. Таван хуулийн төслийг санаачиллаа. Нийгмийн халамжийн тэтгэвэр 103600 төгрөг байдаг. Үүнийг 192 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шаардлагатай юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байхад асаргааны тэтгэмж 48 мянган төгрөг байна. Тиймээс үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд оруулж тооцмоор байна гэсэн юм.

 

Гурван их наяд төгрөгийг салхинд хийсгэлээ

   

Тус хэвлэлийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат оролцсон юм. Тэрбээр:

-Ардын нам XXVII их хурлаасаа хойш эх орноороо нар зөв тойрч, ард түмэнтэйгээ уулзсан. Уулзалт бүхэн дээр яригдсан нэг асуудал бол цалин тэтгэвэр нэмж өгөөч гэсэн хүсэлт байлаа.  2012 оны сонгуулийн дараа МАН эрх мэдлээ шилжүүлж өгч байсан тэр үеийн төгрөгийн ханшаар өнөөдөр тэр үеийнхээ бараа бүтээгдэхүүнийг авч чадахаа больсон байна гэж байлаа. Ардын намын гол барьж байгаа бодлого бол бага цалин, тэтгэвэр авч байгаа иргэдийн цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байна. Ер нь АН сонгуульд нэр дэвшихдээ “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэсэн уриатай  орж байсан. Өнөөдрийн үнийн өсөлт, инфляцийн байдал Монгол Улсын иргэн эх орондоо иргэн шиг амьдарч чадахгүй байна. Тийм учраас арга хэмжээ аваач гэж байгаа юм. Засгийн газрын бодлого олонхийг бус цөөнхийг дэмжсэн ажиллагаа явуулж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр гурван их наяд төгрөгийг салхинд хийсгэлээ. Гурван их  наяд төгрөг гэдэг бол 4,6 жил Монгол Улсын иргэн бүрт хүний  сар бүр 21 мянган төгрөг олгох хэмжээний мөнгө. Гурван их наяд төгрөг гэдэг бол цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30-иас илүү хувиар нэмэх бололцоотой мөнгө байсан. Үнийн хөөрөгдлийг зогсоох  бодлогын хэрэгжилт ач холбогдлоо өгсөнгүй. Хэдхэн олигархиудын халаасыг түнтийлгэсэн зүйл боллоо. Энэ буруу бодлогынхоо алдааг засаач. Цөөнхийг дэмжсэн бодлогоо зогсоож, олонхио дэмжсэн бодлогыг бариач ээ гэж эрх баригчдаас хүсч байна гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалин, тэтгэврийг 2,3-3 дахин нэмэгдүүлсэн.  Хамгийн сүүлд 2012 оны тавдугаар сард 53,8 хувиар нэмэхэд  цалин, тэтгэврийг бүрэн эрхийнхээ хугацаанд гурав дахин нэмсэн дүнтэйгээр 2012 онтой золгож байсан.  Гэтэл одоогийн эрх баригчид   өнөөдрийг хүртэл цалин тэтгэврийг нэг ч төгрөгөөр нэмсэнгүй. Харамсалтай нь өнөөдөр бүх зүйл эсрэгээрээ  бараа бүтээгдэхүүний үнийг тэнгэрт тулгалаа. Иргэд дунд, жижиг бизнесийг боомилох хандлагатай боллоо гэж байна. Янз бүрийн шалгалтыг удаа дараа оруулж, ажиллах нөхцөл боломжийг нь хааж байгаа гэнэ. Бид хувийн хэвшил рүү хатуу сэтгэлээр хандаж болохгүй гэлээ.

5

Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2014 оны нэгдүгээр сараас эхлэн “багыг илүү, илүүг бага” нэмэх зарчим баримтлан бага цалин, тэтгэвэртэй хэсгийн цалин, тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна.  Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлж, уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан “нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж”-ийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс тооцон олгож эхлэх хэрэгтэй юм.  2012 оны гуравдугаар сарын есний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар “ахмад настны тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Засгийн газар жил бүр тооцон нэмэгдүүлэх”-ээр заасан. Энэхүү хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаанаа тайлбарлах, Засгийн газар батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхийг тус тус шаардлаа.

5

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт оруулах тухай таван хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан нар санаачлан боловсруулсан байна. Хуулийн төслийг  маргааш Засгийн газраас санал авахаар хүргүүлэх юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийснийхээ дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

5

-Засгийн газар цалин тэтгэвэр нэмэгдүүлэх мөнгөний эх үүсвэр нь байгаа юм болов уу?

-Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулж 235 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суутгуулсан. Засгийн газар  энэ бүх боломжоо ашиглаад цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломжтой. Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Өнөөдөр төрөөс 210 мянга орчим хүн  цалин авдаг. Хэрвээ нэг хүний ард дөрвөн хүн байдаг гэж үзвэл 840 мянган хүн төрөөс тэжээгдэж байна. Тэтгэвэр авдаг 320 мянган хүн байдаг. Цаана нь тэтгэмж авдаг 60 мянган хүн байдаг. Ингэхээр цалин, тэтгэвэр нэмэх арга хэмжээ Монгол Улсын хүн амын дийлэнхийн амьдрал ахуйд нөлөөлөх юм. Нөгөөтэйгүүр хувийн хэвшлийнхэн  гурван талт хэлэлцээрээр цалингаа нэмэгдүүлэх байх.

5

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ монголчууд чинь яаасан толгой нь эргэчихсэн улсууд вэ ард тумнийхээ толоо цалин тэтгэвэрийг нэмж ог гээд тэмцэж байгаа хунийг гойчилоод байх юм дуугуй сууж байгаад хагартлаа баяжиж байгаа олон хулгайч нар ард тумний толгой дээр сууж байна шуу дээ баярцогт мэтийн хар хулгайч нар чинь эх орноо газар шороогоо хятадуудад худалдаж кармаагаа тунтийлгэчихээд дуугуй дахиад хулгай хийх гээд сэтгэл нь ханахгуй сууж байхад ард тумнийхээ ядууралд санаа зовж дуугарч байгаа хунийхээ урамыг буу хуглаач та минь
2014-01-09
зочин:
энэ монголчууд чинь яаасан толгой нь эргэчихсэн улсууд вэ ард тумнийхээ толоо цалин тэтгэвэрийг нэмж ог гээд тэмцэж байгаа хунийг гойчилоод байх юм дуугуй сууж байгаад хагартлаа баяжиж байгаа олон хулгайч нар ард тумний толгой дээр сууж байна шуу дээ баярцогт мэтийн хар хулгайч нар чинь эх орноо газар шороогоо хятадуудад худалдаж кармаагаа тунтийлгэчихээд дуугуй дахиад хулгай хийх гээд сэтгэл нь ханахгуй сууж байхад ард тумнийхээ ядууралд санаа зовж дуугарч байгаа хунийхээ урамыг буу хуглаач та минь
2014-01-09
kkkkkk:
бямбацогтоо,залуу хүн байж заваан зантай,буруу ишилсэн сүх шиг,дандаа муйхарлаж бусдыг үргэлж үгүйсгэж явдаг ёдор зангаа таягдаасай билээ энэ ёстой лайтай үнэн үг бичлээ дээ :))
2014-01-09
доржоо:
өөрсдөө засгийн эрхэнд 20 жил болохдоо энэ юмнуудаа тооцож чадаж байсан юм байхдаа. дүлий дүмбэ оргиод л юун ард түмэн мүмэн байсан биз дээ. одоо нээх ард түмэнд сайн нэр олж таалагдах гээд л улс төрийн жүжиг толоод байх юм. одоо та нарт ард түмэн нээх итгээд л дагаж намираад байх нь ч юу л болдоо бямбацогт минь.
2014-01-09
ganga:
ed nar ingej tengee gaihuuljl baig naaduul chini medehgui bish medej bgaa iim teneguud odoo tsuursun ylan gua maniig dagaj huurtsugluhgui
2014-01-09
jagaa:
iim yumiig medexgvi bna gej vv man ard tvmnee dendvv doromjilox yum daa ta nariin vgend itgexee bolison
2014-01-09
чека :
цалин нэмэх нь юу нь буруу байхав гэхдээ + тэмдэг сонсогдонгуут нэмэгдэж байдаг үнэ ханш өсгөгчдийг яах юм,цалин нэмлээ бүх зүйлийн үнэ нэмэгдлээсээ илүү өслөө,нөгөө чингэстэй цаас нь хошногны арчуур болоод хогийн уутанд л орно биз өөр яах юм,50000,1000000т хэвлэхүү,цалин ярьж шоудсаны оронд цагаан сарынхаа клипээ хийлгэхээ боддоо бямбацогтоо,залуу хүн байж заваан зантай,буруу ишилсэн сүх шиг,дандаа муйхарлаж бусдыг үргэлж үгүйсгэж явдаг ёдор зангаа таягдаасай билээ
2014-01-09
янаглан-хорлогч ман:
цалин тэтгэмж нэмлээ гээд хэн уурлах вэ дээ мэдээж , гол нь ингэж ихээр нэмлээ гээд хүмүүсийн худалдан авах чадвар сайжрахгүй шүү дээ, бараа зардаг хүмүүс дагаад л барааныхаа үнийг нэмнэ , маш их бэлэн мөнгө эргэлтэнд орно гэсэн үг, тийм болохоор мөнгө улам л үнэгүйдэж цаас болно гэсэн үг. гэхдээ бямбацогтонгууд иймхэн юмыг мэдэхгүй байж уих-гишүүн болно гэж байхгүй л байх , мэдсээр байж ингэж шоу хийгээд бна шүү дээ.
2014-01-09
bi ardchilsan namg demjdeg:
zov ym yrij bval demjeed bh heregtei shdee. tsalin tetgemj nemegduuleh gj bhd manai mglchuud uurlaad hun muulaad bhn yu be ta nar mongond durgui ymuu? esvel nogoo tsoohon heden oligarhuud ardiin tsalin nemeh tosov ruu bas sanarhaad muulaad bnuu?
2014-01-09
irgen:
tetgeveriin dood hemjee 200 myangaas doosh avdag hymyysee adiltgan 1 dahin nemeechee.adilmhan ajillaj baisan hymyys 25-30 jil ajillachihaad zarim ni 550 000-s deesh avch baidag tentsvergyi sohor bodlogoo ergej haraach arai dendyy yumaa.buu bariad temtsehed belen baina.yumnii yne tengert hadaad 76 -n darga nart ene tsaling ugch medryyl
2014-01-09
zochin:
bagiig ni ixeer ixiig ni bagaar gedeg ni zuv shvv.baga tetgevereer amidrax ch xetsvv l bolj baina daa
2014-01-09
бухандаа:
наад тэнэгүүд чинь дандаа улс төрийн шоу хийж ард түмэндээ хайртай болж жүжиглдэг шүүдээ улаан нүдэтийн сар шиний бэлэг гэхүүдээ тэртэй тэргүй цалин нэмээд бүх барааны үнэ дагаад нэмэгдэн шүү дээ
2014-01-08
frtfgrt:
жүжигчид жүжгээ тоглоод эхэлж дээ, дандаа сайн хүний дүрд тоглодог жүжигчид ... энэ жүжгийнх шуугианаар захынхан аль хэдийн барааныхаа үнийг нэмж эхэлсэн байгаа даа... аягүй бол
2014-01-08
шанаа:
энэ ман бямбацогт ч ард түмнийг хошгируулах гэж янз бүрийн сэдэж байна даа аль болох дэмжлэг авчих юм сэдсэн ч өөрсдийн аялдан дагагчдаас бусад нь хүлээж авахгүй юу гэж хэлбэл коко авах бол гээд л үзээд байна даа даанч ард түмэн мэддэг мэдэрдэг болчихож хэрэв эдний хийсэн өр байгаагүй бол элдэв хүндрэл бага гаргах одоо энэ байдал гайгүй болбол ч төсөв харагддаг болж нэмүүлж гаргадаг шилдэг арга уих-аас хувь авдаг 2 тэрбумын болиулсан эдний намаа нам даруулах холбоотнуудын шамшаигдуулсаныг олонд зарлаж одоо нилээн бодлогогүй хүмүүсээр хүчээ нэмж бужигнан зохион байгуулах гэж жагсаал магсаал сэдэж эхлэлээ дээ
2014-01-08
uuuuuu :
arai l teneg hvmvvs yum da iim yumnuud yagaad tur atgaltsaj yawdag bna da neg hedeg hvmvvs ni oigvi bayjaad nuguu heseg hvmvvs ni udriin hooloo chvvtei aitai l zalguulj bna bas l neg munguu halaaslah arga svwegchilj ard irgdees kok awah geed l tenegteh yumaa te naad teneg yumaa hol ochij chalch
2014-01-08
зочин:
цалингаа нэмэх нь зөв үнэ өслөө гээд ямар хамаатай юм бэ адилхан ш тээ цалин гайгүй авч байвал хүний сэтгэл зүй ажиллах урам зориг орно биздээ өдөржин үхтлээ ажиллаад 500 хан цалин авахаар муухай уур хүрдэг харин өдөржин мөлхөөд сая авахад урамтай шүү дээ хэ хэ
2014-01-08
цалин:
нэмэгдээгүй 2 жил болсон доо
2014-01-08
zochin:
ta nariin omno ne avsan zeeliig tolj duusaagui baixad uy yariad baigaa malnuudaa
2014-01-08
ббббббббб:
цалин хөлс нэмэгдсэнч үнийн хөөрөлт дагаж нэмэгддэг болохоор үнийн хөөрөлтөө эхлээд зохицуулах хэрэгтэй
2014-01-08
zochin:
naad ardchilsan nam cini mongo nemeh bish oorsdoo yaj bayjih ve gej boddog yls
2014-01-08
зочин:
цалин нэмэхгүи бол яахав ээ
2014-01-08
irgen:
tsalin nemee
2014-01-08
irgen:
tsalin nemsen der ajillad l bdag amidrald hvrehgvi bvgd tsalingin zeeltei yadaj vldetstei yum da ornos orni hoorond amidarsh bhad yaj amidral saihan bdag yum
2014-01-08
зочин:
"алтан загасны эмэгдүүд"ээ урд дахь засгийн үед гударсанаа буцаагаад төл тэр мөнгөөр чинь нэмэхэд 93 дахин нэмэгдэх тооцоо гарсан
2014-01-08
зочин:
"алтан загасны эмэгдүүд"ээ урд дахь засгийн үед гударсанаа буцаагаад төл тэр мөнгөөр чинь нэмэхэд 93 дахин нэмэгдэх тооцоо гарсан
2014-01-08
zochin :
maniin tengyyd estoi xen gedgee xaryylaj bna da uursduu uy ch xiiigrrgyi baij odoo lnoirnoosoo cerj bna yy 20+30 jil uursduul idej lyivardaj cyycansh de turiin erxend baixda yu ch xiij ceygeegyi bj odoo gonshignoxoo bolioch ta nar tanai namaas bolj mongol yls ydyyrcan ardchilcan nam garcnaac xoish aldaag chin zacaad diilexgyi bna malyydaa ylzarcan byxniig chin tseverlej bna ta naraac ymarch uurchlult garaxgyi yaj xoish tataj caad totgor xiix talaar l cetgej bna
2014-01-08
nemvvlie tsalingaa:
tsalin hereggvi hvmvvs bndaa ta nar. amidarah gej ydaj yvaa mongo heregtei zeeltei hvmvvs ta naraas olon baigaa tul tsalin nemeesei l gj...
2014-01-08
иргэн:
нэмүүлэхгүй гэж байгаа хүмүүсээ олон хүний амьдрал хэцүүдэж байна. чи яасан их мөнөгтэй юм бэ би ажил хийсэнч хүүхдээ тэжээхэд хэцүү байна цалингаа нэмээч засгийн газар худлаа амьдрал сайхан байна гэдгээ болиоч
2014-01-08
sochin:
ene nohor yavch eruul hun bi*e uls ornoo er boddoggui yaval ard tumnii ner barij ner hund oloh ve l gedeg durak bna daa chamaig ter hovdiinhon chinl demjiddeg bh busad ni bol chamaig medehgui l um bn lee shuu
2014-01-08
дүндүүк:
энэ нээх тэнэг амьтаан
2014-01-08
зочин:
ховдын балай битгий улс төр хийгээд бай чамтай чамгүй засгийн газар яахаа мэднэ чамаар заалгахгүй муу тэнэг дунд сурлагатан
2014-01-08
зочин :
ман засаг барьж олон жил болохдоо хэзээ цалин тэтгэвр нэмж байсан юм вэ нийгмийн даатгалын сангийн монгоор тосов хэрэглээндээ урчихээд одоо эргэж нэм гэж шоудаад яршиг л байна. аг ынхан олигтой бол нийгмийн даатгалын сангийн монго хаашаа орсон тэр хуримтлал хаана байна ил тод гаргааж яриад нийтлээд огээч. ажил хийж зутгээд 200000авдаг архи ууж гэртээ хэвтээд 192000авах шудрага есонд нийцэх уу ажил уяасан заваан шоугоо болиочээ
2014-01-08
irgen:
mah zah zeeld shiljisnees hoish 16 jil tor barisan baina ter uydee tsalin tetgeveree hangalttai nemj baihgui yasan yom be?
2014-01-08
ctalin tetgever:
nemeh heregtei shuu dee munguni hansh unaad baihad
2014-01-08
xachin yuma...:
ene mah zoriudar inged bga yum bish u??? zuvxun namiinxa ner xundiig usgux gej l iim pr xiiged bna...jooxon yum oilgodog xun bol iim yum yaxixgui de!!! gexdee yaltgui mah yum blxor...
2014-01-08
бодох:
ер нь цалин нэмэх сургаар л юмны үнэ хөөрдөг.энэ талаар нэг их зарлаж сүржигнээд хэрэггүй.тэгээд ч нэмлээ гээд худалдан авах чадвар дээшлэхгүй улам л дордоно.ажилтан албан хаагчдын ажлын үр дүнгээс шалтгаалж урамшуулал олгох маягийн юм яригдаад байгаа тэр л зөв байх, гэхдээ ахиад л популизм хийх юм бол үр дүнгүй болно.үнэ бууруулах арга хэмжээ, энэ ченжийн буюу дамчдын эсрэг арга хэмжээ л бодсон нь дээр
2014-01-08
zochin:
yamarch medremjgui mahgaruud yum aa
2014-01-08
md-12:
улс эх орон 90 -ээд оноос хойш огт хөгжихгүй байгаад байсны учрыг ман-ынхан засаг төрөөс зайлсаны дараа л мэдэгддэг байна шүү!!!!!!! эд нарын ярьж хэлж байгаагий нь!!!!!! яаж ийм хүмүүс улс эх орноо хөгжүүлэх, яаж олон түмнийг араасаа дагуулах вэ дээ !!!!!!! бөөлжис хутгамаар юмсууд!!!!!!!!!!
2014-01-08
121457899:
хувийхан яах юм бэ мангаруудаа битгий шоудаач, бодитой эдийн засгийн өсөлтийг хангах юм санаачлаач ээ. оноо авах гэж битгий улс орныг сйүрүүлчих гээд бай. коммунистуудаа. 20 жил улс орныг ийм болгож хаячихаад, ард түмний хамаг мөнгийг гадагш нь өөрсдөө зөөчихөөд, заримаар нь ман-ын хамаг сайдууд нь казинодчихоод одоо бидэнд хайртай болох гэж битгийн жүжиглэ дээ
2014-01-08
solo:
ene mangaruud buur soliorchee hend taalagdah gej yadaad bgaa yum be
2014-01-08
irgen:
ингэж хамаагүй сэтгэлийн хөөрлөөр эсвэл улс төржиж байдгаа болимоор юм. жишээ нь нийгмийн халамжийн тэтгэвэр 103600 төгрөг байгааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй ижил буюу 192 мянган төгрөгт хүргэх ёстой гэх юм. гэтэл нэг хүн бүтэн сар ажиллаад авах мөнгийг нөгөө хүн гэртээ суугаад халамж маягаар авна гэдэг нь шудрага ёсонд хэр нийцэх вэ? гэдгийг бодох хэрэгтэй.
2014-01-08