Жүдогийн УАШТ эхэллээ
2014-01-08

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр эхэлж байна.

Гурван өдрийн турш буюу 10-ныг хүртэл үргэлжлэх уг тэмцээнд олимп дэлхийн медальтай, шилдэг тамирчид зодоглож байна. Тэмцээн нь эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг-ын жинд болох бол багийн тэмцээнд эрэгтэй 66, 73, 81, 90, +90 кг, эмэгтэй 52, 57, 63, 70, +70 кг-ын жингийн бөхчүүд өрсөлдөнө.

 Ингэхдээ жингийн барилдаанууд нэгдүгээр сарын 8, 9-нд болж, багийн тэмцээн сүүлийн өдөр буюу 10-нд болно. Улсын аваргын жин тус бүрт түрүүлсэн тамирчныг Монголын жүдо бөхийн холбооноос зардлыг хариуцан Олон улсын Жүдо бөхийн холбооны гранпри тэмцээнд оролцуулах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлэх зэрэг боломжийг олгож байгаа юм байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин