Олон улсын морин хуурчдын наадмын тов гарчээ
2014-01-08

 

Дэлхийн морин хуурчдын холбооноос зохион байгуулдаг Олон улсын морин хуурчдын наадмын тов гарсан байна. Дөрөв дэх удаагаа болох гэж буй энэхүү наадам ирэх дөрөвдүгээр сарын 27-05 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор болжээ. Энэхүү наадам нь мэргэжлийн морин хуурчдын, сонирхогчдын уралдаан гэсэн хоёр төрлөөр болох юм.

Анхны наадам 2008 онд болж, симпозиум зохион байгуулж байсан бол дараагийнх нь 2010, 2012 онд болж байжээ. Энэ жил БНХАУ, ОХУ, АНУ, Герман, Япон зэрэг улсын мэргэжлийн болон сонирхогч морин хуурчид оролцох хүсэлт ирүүлсэн байна. Харин Монгол Улсаа төлөөлөн 200 гаруй морин хуурч оролцох аж. Наадамд оролцож буй мэргэжлийн морин хуурчид нээлтийн тоглолтод оролцож,  хамтран тоглох бол тавдугаар сарын 2-нд шилдгээр шалгарсан уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болох аж.

5

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
батаа :
яаж орох вээ хэлж туслаарай найзуудаа
2014-01-09
unshigch:
yostoi saihan
2014-01-09