Авлигын эсрэг үндэсний чуулган болно
2014-01-09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  "Монгол Улсад авилгатай тэмцэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх" хөтөлбөрийг санаачилсан билээ. Уг хөтөлбөрийн төслийг боловсруулах, орон даяар хэлэлцүүлж саналыг тусган боловсронгуй болгох ажлыг АТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Азийн сан, Мерси Кор Монгол ОУБ-ын  дэмжлэгтэйгээр Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо хэрэгжүүлсэн юм. Тэгвэл  дээрх байгууллагууд хамтарч уг хөтөлбөрийн төслийг хэлэлцэх үндэсний чуулганыг  зохион байгуулахаар болжээ. Үндэсний чуулган маргааш 09.00 цагаас Төрийн ордны "Б" танхимд болно. Үндэсний чуулганд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон холбогдох бүхий л яам, агентлаг, олон улсын, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид оролцоно.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин