Хулгайн гэмт хэрэг нэмэгджээ
2014-01-09

Сүүлийн үед халаасны хулгайн хэрэг цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэх болсон талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. Тухайлбал, өчигдөр халаасны хулгайн 11 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа аж.

Баянзүрх дүүргийн 14 хорооны “Нарантуул ОУХТ”-ийн өргөтгөлийн гадна иргэн Н/эм.26н/-ийн  “Toyota Prius”-20 автомашинаас  бэлэн биет 500,000 төгрөг, бусад бичиг баримт алдагдсан хэргийг БЗДЦХ-1 шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11-р хорооны  “Маргад” барилгын материалын дэлгүүрийн лангууний араас иргэн Ц/эм.38н/ нь бэлэн биет 800 юань алдсан хэргийг СБДЦХ-2 шалгаж байна.  Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 2-р хорооны  “Ган” бөөний худалдааны төвийн гадна  иргэн Э/эр.25н/-ийн “Hyundai Porter” автомашинаас бэлэн биет 5,000,000 төгрөг  алдагдсан хэргийг  ЧДЦХ-1 шалгаж байна.  Хан-Уул дүүргийн 2-р хорооны  “ Монгол хуушуур зоогийн газрын гадна иргэн У/эр.22н/-ийн эзэмшлийн “HONDA FIT” дугаартай автомашинаас “DELL” зөөврийн компьютер алдагдсан хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
bataa:
tom hudaldaanii zah,tuvuud deer tsagdaa hulgaich nar n turuuvch negtei baidag geseeen hamtarch ajildag geh uudee.
2014-01-09