Обама Меркелийг Вашингтонд урив
2014-01-10

 “NSA”-ын удирдлагууд болон Обамагийн тушаалаар АНУ-ын тагнуулын ажилтан асан Эдвард Сноуден нэр хүндтэй улс төрчдийн утасны яриаг чагнасныг нууц материалаар нийтэд ил болгосон. Утсаа чагнуулсан гэх эрхмүүдийн дотор Германы канцлер Ангела Меркель байсан юм. Түүний утасны яриаг 2002 оноос эхлэн чагнасан гэх мэдээллээс болж хоёр орны харилцаа хөндийрсөн билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Барак Обама Германы канцлер Ангела Меркелийг энэ асуудлаар Вашингтон хотод хүрэлцэн ирэхийг урьсан гэж “ВВС” агентлаг мэдээллээ. Тус уулзалт нь АНУ-ын зүгээс Ангела Меркелээс уучлалт гуйх боломжийг олгоно хэмээн үзжээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр Ангела Меркел  цанаар гулгаж байгаад аарцагны ясаа гэмтээсэн юм. Барак Обама  үүнийг мэдсэнийхээ дараа хурдан эдгэхийг хүсч, энэ сардаа багтаан АНУ-д айлчлахыг урьжээ.

аааааа

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин