Фидель Кастро ил гарав
2014-01-10

Кубын төрийг 48 жил удирдсан 87 настай Фидель Кастро дүүдээ төрийн эрхийг шилжүүлэн өгснөөс хойш олон нийтийн өмнө гарах нь цөөрсөн. Тэрбээр, хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Гаваннад байгуулсан шинэ сургуулийн нээлтэд оролцсон билээ.

Тэгвэл Фидель Кастро өчигдөр нийслэл Гаванна хотод шинээр байгуулагдсан урлагийн студийн нээлтэд оролцсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Мөн Фидель Кастрогийн үзэсгэлэн сонирхож, уран бүтээлчидтэй уулзаж буй дүрс бичлэг, гэрэл зургийг дэлгэсэн байна.

Хагас зуун жил Кубыг удирдсан Фидель Кастро 2006 онд хүнд өвчин туссан учир төрсөн дүү Раулд эрх мэдлээ шилжүүлсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
98798987:
кастро ах зөнөсөн харагдаж бх чинь. хучины имижээ хадглаьяа гэвэл олны өмнө гарх хэрэггүй юм бна
2014-01-10
zochin:
ene xun uzesgelend xarj bui zuilee oilgoj baigaa bolov uu
2014-01-10
зочин:
кастро новш байсан ч хажууд нь америкийн үе үеийн ерөнхийлөгч нар бүр адгийн шаарнууд, энэ хүн бол харин хүнээрээ үлдсэн хүн шүү, одоо тэр обамагийн байж байгаа царайг хар, их гүрний ерөнхийлөгч гэдгээрээ л том харагдаж байх шив дээ
2014-01-10
зочин:
зомби хийцийм бишүү. энэ куба нууд
2014-01-10