Татварын онлайн сургалт, цахим номын сангийн нээлт болов
2011-12-05

Татварын алба онлайн сургалт, цахим номын сангийн үйл ажиллагаанд бүрэн шилжлээ. Уг үйл ажиллагааны нээлт өнөөдөр Татварын ерөнхий газарт болж, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр болон Үндэсний татварын албаны удирдлагууд оролцлоо. Мөн өдөр нээлтээ хийсэн Татварын албаны электрон номын сангийн тухайд татварын холбогдолтой 1500 гаруй номтой бөгөөд одоогийн байдлаар электрон каталогт 811 төрлийн 1340 ширхэг ном байршуулаад байна. Цаашид  номын цахим каталоги тасралтгүй нэмэгдэх бөгөөд уг номын сан нээгдсэнээр татварын албаны ажиллагсад бие даан суралцаж, мэдлэг чадвараа дээшлүүлэх бололцоо бүрдэх аж. Энэхүү номын сан нь татварын байцаагч нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ихээхэн хувь нэмэр оруулахаас гадна татвар төлөгчдийн татварын холбогдолтой асуудлуудад хөтөч болох боломжтой. Электрон номын сангийн каталогит одоогоор монгол хэл дээр 500, англи хэл дээр 800 орчим, орос хэл дээр100 гаруй ном оруулаад байгаа бөгөөд бусад ном япон солонгос хэлээр оруулаад байна. Түүнчлэн Монголын болон бусад орны татварын албадаас гаргасан ном товхимол, эмхэтгэлүүд файл хэлбэрээр байршиж байгаа гэнэ.
Shuud.mn
Сонин хачин