Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ
2014-01-13

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төр, засгийн удирдлага, төрийн түшээд, Үндсэн хууль тогтоогчид өнөөдөр 11.40 цагаас Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Мөн Үндсэн хуулийн өдөрт зориулсан "Төрийн бэлгэдэл" үзэсгэлэнгийн нээлт 12.00 цагаас Төрийн ордон дахь Парламентын түүхийн хөгжлийн танхимд болох бол 13.00 цагаас УИХ-ын удирдлагууд Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатуудыг Төрийн ордны А танхимд хүлээн авч уулзана.

Түүнчлэн иргэд олон нийт, залуу үеийнхэнд зориулан Үндсэн хуулийн үзэл санаа, түүхэн ач холбогдлын талаар эрдэмтэн судлаачдын уншсан лекцийг  телевизээр шууд дамжуулахын зэрэгцээ Үндсэн хуулийн өдөрт зориулж бэлтгэсэн баримтат киног олон нийтэд толилуулах юм.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин