Өнөөдөр "Үндсэн хууль"-ийн өдөр
2014-01-13

Өнөөдөр шинэ ардчилсан тогтолцоог тунхагласан Үндсэн хуулийн “мэндэлсэн” өдөр. 1992 оны энэ өдөр Ардын Их Хурлаас ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталсан бөгөөд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ний энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан юм.

Монгол улсад 1924 оноос хойш  1924, 1940, 1960, 1992 онуудад тус тус Үндсэн хууль шинэчлэн батлагдаж байсан түүхтэй. Гэхдээ 1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталсан социалист маягийн хууль байсан гэдэг.

Харин 1992 онд шинээр батлагдсан "Үндсэн хууль" нь манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн юм.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
баяр хүргье:
ардчилсан үндсэн хууль баталсан гишүүдэд аз жаргал хүсье. баярлалаа та бүхэндээ.
2014-01-13