Төрийн банк нь “Албан Журмын Даатгагчдын Холбоо” ТББ-тай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
2014-01-13

Төрийн банк нь Монгол орон даяар байрлах 540 гаруй салбар нэгжээрээ дамжуулан нийт ард иргэддээ банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг найдвартай, эрсдэлгүй хүргэж ажиллаж байгаа билээ. 

._

Бид эхний ээлжинд даатгалын зуучлалын үйл ажиллагааны хүрээнд “Практикал даатгал” ХХК, “Соёмбо даатгал” ХХК, “МИГ даатгал” ХХК, “Номин даатгал” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг даатгалын үйлчилгээтэй хослуулан даатгалын цогц үйлчилгээг харилцагч, үйлчлүүлэгч нартаа үзүүлж эхлээд байна.

_

Дараагийн үе шатанд Төрийн банк Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг банкны системд анх удаа нэвтрүүлэхээр “Албан Журмын Даатгагчдын Холбоо” ТББ-тай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, жолоочийн хариуцлагын даатгалыг нийт салбар нэгжүүдээрээ хийж эхлэхэд бэлэн боллоо.

_

 “Албан Журмын Даатгагчдын Холбоо” ТББ-тай хамтран ажилласнаар Төрийн банк нь Жолоочийн Даатгалын тухай хуулийн хэрэгжилт, иргэдийн хуулийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зорилтын хүрээнд өөрийн салбар нэгжээрээ дамжуулан иргэдэд сурталчлах, Төрийн нэрийн өмнөөс хуулийг хэрэгжүүлэхэд хамтран оролцож, банкны нийгмийн хариуцлагын үүргээ биелүүлж байгаагаараа онцлог үйл явдал болж байна.

_

Нийт харилцагчиддаа дахин дуулгахад,

Улаанбаатар хотод Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт байршиж буй Төрийн Банкны Төв салбар, Занабазар салбар, Бөмбөгөр салбар, Өргөө тооцооны төв, 17-гийн буудал тооцооны төв, Цайз тооцооны төв, Чулуун-Овоо тооцооны төвөөс;

Орон нутагт Төв аймаг, Дархан-уул, Зүүнхараа, Дундговь, Сүхбаатар болон Хөвсгөл аймгийн төв болон дээрх аймгуудын бүх сумдын нэгжээр дамжуулан дараах төрлийн даатгалын үйлчилгээг авах боломжтой.

_

Үүнд:

  • Хүүхдийн гэнэтийн ослын даатгал
  • Жолоочийн хариуцлагын даатгал
  • Тээврийн хэрэгслийн даатгал
  • Иргэд, албан байгууллагын эд хөрөнгийн даатгал
  • Орон сууцны даатгал

.

Эдгээр төрлийн даатгалын үйлчилгээг Төрийн банкаар дамжуулан авахад

.

Даатгалын хамгаалалт ХАМГИЙН ӨНДӨР

Даатгалын хураамж ХАМГИЙН БАГА байна.

.

ТӨРИЙН БАНК

2014 оны 1-р сарын 10-ны өдөр

Shuud.mn
Сонин хачин