АЗХ-ны Ерөнхийлөгчөөр Б.Баттүвшин сонгогдлоо
2014-01-13

АН-ын дэргэдэх АЗХ-ны Их хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд Чингис зочид буудалд болж өнгөрлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог уг хурлаар ээлжит сонгуулиа явуулж, Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгчөө сонгосон юм. Тус холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон хүн тодорхой насны хугацаа заасан байдаг. АЗХ-ны Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан УИХ-ын гишүүн Б.Болорын бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусгавар болж байгаа юм. Тус холбооны Ерөнхийлөгчид Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал Б.Баттүвшин, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Баатархүү, Ерөнхий сайдын зөвлөх н.Тулга нарын нэрийг дэвшүүлснээс Г.Баатархүү, н.Тулга нар нэрээ татан авснаар өрсөлдөөн Б.Баттүвшин, С.Дэмчиг нарын дурд өрнөсөн байна. Их хуралд нийслэл болон орон нутгаас нийт 155 төлөөлөгч оролцсон бөгөөд тэдний 76 нь Б.Баттүвшинд, 75 нь С.Дэмчигт саналаа өгсөн байна. Хүчингүйд тооцогдсон гурван санал С.Дэмчигт өгсөн санал байжээ. Ийнхүү АЗХ-ны Ерөнхийлөгчөөр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал Б.Баттүвшин сонгогдлоо. Мөн Их хурлаараа хоёр тэргүүн дэд Ерөнхийлөгч, зургаан дэд Ерөнхийлөгч сонгосон байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
өөр хүний зураг байна.:
айлын дампуу эрх хүүхэд байдаг ш дээ. эцэг эх нь залахгүй бол дандаа бүтэлгүй юм хийдэг. тийм л гар азх-ийн тэргүүн боллоо доо.
2014-01-14
hunee tanihgui bna shuu setguulchee:
n.enkh zuragaa anduurav
2014-01-13
pkxny:
zurag ni bish um bishuu
2014-01-13
ха ха:
зураг нь биш, санал хураалт нь ч биш. ураныг монголд олборлож ирээдүйгээ устгаж байгаа их-ын гишүүн байсан бадамдамдингийн хүү биз дээ. муу гени үргэлжлээд хогийн ургамал шиг л өөдөө ургаад байх юм. яана даа...
2014-01-13
davaa:
battuvshin bish baish dee zurgaa solih heregtei
2014-01-13
zochin:
setgegdel bichdeg holboo yum bishuu,saitnuud deerh
2014-01-13
mongol khuu:
buruu zurag oruulsan bna sh dee hudulmuriin yamnii toriin nariin gantulgiin zurag bna
2014-01-13
иргэн:
тасархай ажиллаж дээ. 76-78 байсан саналын дайсны талын 3-ыг хүчингүй болгоод76-75-р ялчихдаг. өвөрхангайн гишүүн ах нараасаа залуус нь их л юм сурч байгаа юм байна.
2014-01-13