Босогчид замын хөдөлгөөнийг хааж эхэллээ
2014-01-13

Тайландын босогчид Засгийн газрыг түргэн хугацаанд огцруулахын тулд нийслэл Бангкок хотын замын хөдөлгөөнийг хааж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Босогчид “Бангкок хотыг хаая” нэртэй жагсаалыг маргаашнаас эхлүүлнэ хэмээн Засгийн газарт мэдэгдэж байсан ч амлалтадаа хүрэлгүйгээр өчигдрөөс эхэлнэ гол уулзаруудыг хааж эхэлжээ. Тэд Тайландын нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөнтэй гурван уулзварыг шуудайтай элсээр хаасан байна. Мөн зам дагуу хэвтэцгээж, “Чаддаг юм бол дайраад гарцгаа” хэмээн ямар ч тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байгаа гэнэ.

Энэхүү жагсаалыг удирдаж буй Чан Оча “Бангкок хотын замын хөдөлгөөнийг 20 хоногийн хугацаанд төлөвлөгөөний дагуу хаах учир Засгийн газраас бидэнд саад учруулахгүй байхыг хүсч байна” гэжээ. Босогчид маргаашнаас эхлэн Бангкок хотын гол долоон уулзварыг эзлэн авах гэнэ. Мөн улсын 20 гаруй байгууллагын барилга байшингийн ус, цахилгааныг таслахаа мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин